Оюутан, залуусын хөтөлбөр, Төсөл хөтөлбөрүүд

"Дэлхийн Монгол" 2023-2024 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа.

"Дэлхийн Монгол" тэтгэлгийг Дэлхийн Монголчуудын Холбоо болон Элбэгдорж хүрээлэн хамтран 2 дахь жилдээ 2023 оны 10 сараас 2024 оны 05-р сар дуустал нийт 8 сарын хугацаанд хэрэгжүүлж дууслаа. Тус төслийн хүрээнд Монгол улсад суралцаж буй Монгол угсааны бакалавр, магистр, докторын оюутан залуусыг дэмжих мөн түүнчлэн дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад ирсэн Монгол угсааны залуусыг Монгол улсад суралцахад нь дэмжлэг үзүүлэв. Тэтгэлгээр сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэмж олгосон бөгөөд оролцооноос хамааран хөтөлбөрийн төгсгөлд тэтгэлгийн 10% г оролцогчдын гарт олгов. Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 10 залуу сургалтын төлбөрийн тэтгэмж олгосон бөгөөд нэмэлтээр 5 сарын хөтөлбөрт хамруулан Монголын нөхцөлд дасан зохицох, найзуудтай болох, цаашид хоорондоо хамтын ажиллагаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэв. Энэ жилийн тухайд оролцогчид багт хуваагдан Монгол улсын нийгэмд тустай бичил төсөл хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд залуус Цагаан сар ба малчин айлтай танилцах аялал, Монголчуудын тухай лекц, ууланд алхах, Төрийн ордонд зочлох, НЕПКО хэвлэлийн кампанитай танилцах зэрэг үйл ажиллагаанд оролцож мөн багаараа Тайваний хүүхдийн сангийн хүүхдүүдэд туслах ажлыг санаачлан зохион байгууллаа.

Зургуудаас

Дэлхийн Монголчуудын Холбоо

Төстэй мэдээ