Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

МУБИС-МХУЗБ, 3-р курс, Ж.Долгор: "Миний мэдэх Өмнөд Монгол" IV-р байрын эсээ

Миний мэдэх өмнөд монгол

Түүхийн хуудсанд хар толбо болон тодхон үлдсэн харамсал дүүрэн үйл явдлын гэрч бол Өмнөд Монголчууд юм.

Өнөөгийн бидний оршин тогтнож буй Монгол газар 1636 онд 2 хэсэг хуваагдан Өмнөд Монгол Манж Чин гүрний захиргаанд оршин тогтонж буй сэтгэл өвтгөм түүхийг олонтоо чихнээ сонсон, оюундаа тунгаан ирсэн билээ. Гэвч юуны учир өнөөг хүртэл Монгол эх орон минь элэг зүрхнийхээ нэг хэсгийг тасалж буй мэт хуваагдан тус тусдаа оршин тогтнох болов?

Өмнөд Монгол 1947 онд “Өмнөд монголын өөртөө засах орон” нэртэй байгуулагдсан авч үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө засаж, тусгаар улс болон оршин тогтнох учиртай энэ улс өдгөөг хүртэл зуун зуун дамжсаар Хятад гэх нэрийн дор явсаар байгаа нь харамсалтай. Эх хэлээ ч сурах, хэрэглэх эрх чөлөөгөө хязгаарлуулж, эрдэмт багш цовоо хүүхдүүд нь нулимс урсган тэмцэж буй өр өвтгөсөн төрх одоо ч сэтгэлд тод. Хятадын засгийн газраас Өмнөд монголыг өөртөө уусгах бодлого шат дараатай явагдсан ба үүргээ ч сайн гүйцэтгэжээ.

Монгол улсыг тодотгох хамгийн гол зүйлд хэл бичиг, газар нутаг, нүүдэлчин соёл орно.  “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян” Монгол баян гэж хөгшчүүл маань хуучилдаг. Гэвч Хятал улсын нөлөөнд буй Өмнөд монголчуудын мал аж ахуйг эрхлэх бололцоо харьцангуй буурсан ба тариалангийн аж ахуйг  эрхлэх болсноор бэлчээр хомсдож, мал сүргийн тоо буурсан нь эцсийн цэгтээ эх газартаа эрх дураараа нүүдэллэн амьдардаг монгол ахуй, нүүдлийг соёлыг устгаж,  хойч үедээ өвлүүлэх хэлхээг тасалсан.

Өмнөд Монголчууд бол миний, таны амьдарч буй туурга тусгаар Монголыг хамгаалж чадсан гашуун хувь заяатай ард.

Өмнөд Монголчууд бол  бид бүгдийн  тоохгүй хаячихсан байгаа “Монгол бичиг”-ийг сувд мэт нандигнан хайрлаж, хадгалан үлдэхийн  төлөө тэмцэж буй тэмцэгч ард түмэн.

Тэд Хуурын эгшиг, морин төвөргөөн, Монгол газрын цэлгэр уудам талын цэнгэг агаараар уушгаа дүүртэл тайтгарлын амьсгаа авахыг хүсдэг байх...

Энэ бол ахархан бодолдоо эргэцүүлэн байж бичсэн Миний Мэдэх Өмнөд Монгол

 МУБИС-НХУС-МХУЗ-III курсийн оюутан

Ж. Долгор

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч 

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

Төстэй мэдээ