Монгол судлал, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Дорноговь, Сайншанд сум, 5-р сургууль 12А Ч.Мичидмаа: "Миний мэдэх өмнөд Монгол" III-р байрын эсээ

Миний мэдэх Өмнөд Монгол

13-р зуунд дэлхийн талыг морьтойгоо эзлэн байлдан дагуулсан агуу удирдагчтай атгасан гар шиг нэгдмэл хамгийн том эзэнт гүрэн ‘’Их Монгол улс’’.

15-р зууны үед улс төрийн бутралын уршгаар зүүн,баруун Монголын хаад ноёд өөр хоорондоо тэмцэлдэж,улс орон гүнзгий хямралд орж,үндэсний улс төр бууран доройтсон хүнд үеийг Манж нар далимдуулан ашиглаж,Монголын тусгаар тогтнолыг алдагдуулан түрэмгийлэх явдлаа биелүүлэхийн тулд 150 гаруй жил хүч гаргаж,дайн хийж ширүүн тэмцэлтэй цус урсгасан он жилүүд өнгөрөв.Тэр үеийн Монголын их хаан Лигдэн ёс төдий боловч Монгол түмнийг захирсан хаан байсан бөгөөд тусгаар тогтнолоо хамгаалан Манжийн булаан эзлэгчдийн эсрэг зоригтой тэмцэж байсан нэгэн.Манжийн хаан Лигдэнг өөрийн талд оруулан авахаар элдэв арга хэрэглэж үзсэн боловч ‘’Лигдэн өөрийгөө дөчин түмэн Монголыг захирах Монгол улсын эзэн баатар Чингис’’ гэж нэрлээд Манжийн хааныг Мөрөн голын хөвөөнд суудаг гурван түмнийг захирсан өчүүхэн хан гэж нэрлэж,1619 оноос хүчээ бөөгнөрүүлэн Манжийн эсрэг тэмцсэн ч хүчин мөхөстөж Өмнөдмонгол,Халх монголчууд ар араасаа дагаар орсон.

Орхисон шагай шиг бутарсан байсан Монголчууд VIII-р Богд Жавзандамба хутагт тэргүүтэйгээр 1911 онд тусгаар улсаа нэгтгэх хувьсгал хийсэн ч 1915 оны хиагтын гэрээнээс авхуулаад Ю.Цэдэнбалын төрийн залгамжлалын түүх хүртэл Өмнөдмонголчуудыг нэгтгэхийн төлөө олонтаа бодлого уралдуулсан ч хилийн цаана үлдээхээс өөр арга замгүй болсон.Бидний ахан дүүс манжид эзлэгдсэн ч олон зуун жилийн турш тасралтгүй эх хэл,түүх соёлоо өөрсдийн амь наснаасаа ч илүү хайрлан ирсэн нь түүх соёл,хэл бичиг ямар чухал болохыг эрт ухаарсан хүмүүс байсантай холбоотой юм болов уу?

Гэвч 2020 оноос Өвөрмонголд Монгол хэлний хичээлийг хасаж,Хятад хэлээр сургалт явуулах чиглэл өгсөн гэж тус бүс нутгийн багш нар радио корпорацид мэдээлжээ.Эх хэлээ хамгаалахын тулд Өмнөдмонголчууд 2019 оноос хойш тэмцэн хятадын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь морьтой тосож,шаахайг нь тайлуулж Монгол гутал өмсгөж,тэр ч бүү хэл амиа зольсон.

Үндэстнийг нь устгая гэвэл эх хэлийг нь устга гэх хатуу боловч үнэн үгийг бид тунгаан бодох хэрэгтэй.Өөрсдийн хүсээгүй тавилангаар амьдарч,халх Монголынхоо өмнөөс золиослогдсон өрөөлийн нутагт амиа үл хайхран эх хэлнийхээ төлөө тэмцэж буй бидний ахан дүүс.Хажуу өрөө түрээсэлж амьдрахад хэцүүтэй адил,харь улсын хаяа харьяалалд орших үсэрсэн цус,тасарсан мах минь.Алс холоос энэ мэдээг сонссон надад нулимс унагам байхад яг хажууд нь байгаа хүмүүст эцэг эхээсээ салж байгаа мэт байгаадаа.Нэг тэнгэрийн дор орших элэг нэгт хөх толботон ахан дүүс минь харь улсад дагаар орсон ч сэтгэлийн үзүүр нь Монголчуудтайгаа уяатай л байдаг байхдаа.

Эзэн Чингис хааны сургаалиас

Үсэг бичиг хэмээх эрдэнэ

Үүрдийн амьтай буюу

Өгүүлсэн үгийг шингээж

Үүрдийн өв болгомуй.

 

Эсээг: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн 12а ангийн сурагч: Ч. Мичидмаа

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд

Хамтран зохион байгуулагч 

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

 

Төстэй мэдээ