Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумын ЕБС, 11Б анги, М.Маралмаа: "Миний мэдэх өмнөд Монгол" II-р байрын эсээ

                                                            Миний мэдэх өмнөд Монгол

Түүх соёлыг тунгаан бичсэн  нандин шүтээн болох монголын нууц товчоон,  дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт Чино, гэргий Гоо маралын хамтаар эхэлдэг. Үүнээс хойш олон зууны туршид төв азийн цээжинд морьтон монгол дэлхийн талыг эзэлж, омог бардам оршиж  байсан ч хүчирхэгжсэн Монголд хүсэхийн хязгаарт хагацахын хяслан тохиож,  1636 оноос эхлэн манжийн эрхшээлд оржээ. Хэдэн үе дамжин харь улсын дарлалаас саруул ухаанаараа санасандаа хүрч тусгаар улс болтол хоёр эзэнт гүрэн эрх мэдлийн илүүгээр элэг нэгт ахан дүүсийг минь эрхшээлдээ үлдээсэн. 1911 оны цагаагчин гахай жилийн  хувьсгалаас  1947 онд Өмнөд Монголд коммунист гарах хүртэл өвөрлөгчид  эсэргүүцлээ үзүүлсэн хэдий ч тэмцэл хөдөлгөөнөөр ясан овоо босож,  цусан далай тунаж  буй нь баттай баримтгүй ч ардын дуу аман зохиолд тамгалагдан үлдсэн.

Аав минь үргэлж эмээлийнхээ бүүргийг урагш харуулж тавьдаг хүн. Би жаахан байхаасаа л аавынхаа үг үйлдэл бүрийг сонирхон сонждог байлаа. Эмээлийн талаар асуухад аавын минь хариулт балчир миний сэтгэхүйд анх удаа Өмнөд Монгол байдгийг таниулсан.  Аав хэлэхдээ дээр үед “Үүл хуралдвал бороо монголчууд цуглавал цэрэг болдог” хэмээн харь гүрэн айхдаа Монголчуудыг цуглуулдаггүй хором бүхэнд яаж хагаралдуулах тухай  арга сүвэгчилж суусан  бөгөөд бид анх тусгаар улс болохдоо нэгтгэж чадаагүй үлдээсэн монголчуудаа эргэн нэгтгэхийн тулд эмээлийнхээ бүүргийг Өмнөд Монголчуудийнхаа зүг харуулан тавьдаг хэмээж билээ.   Миний хувьд Өвөр Монгол биш Өмнөд Монгол. Учир нь Хятад улсад өвөртлөгдсөн  Монгол  гэж  биш ар Монголын амь нэгт Өмнөд Монгол хэмээн нэрлэж хэвшмээр санагддаг.

Монгол ард түмний хайртай Өмнөд Монголын алдарт дуучин Тэнгэрийн дуулсан “Миний ордос” дуунд “ Нүд минь гүйцэхгүй сайхан нутаг нүгэл багтахгүй хувилгаан газар” хэмээсэн байдаг. Үнэн үгтэй утга чангатай дуу. Бид тал дүүрэн малтай тэвш дүүрэн ундтай байх байдлаа илүүд үздэг нь Монгол. Би дээрээс шүтлэгтэй дээдэс түшлэгтэй хүннү гүрнээс улбаатай хөх толботын үргэлжлэл Монгол. Өнөөдөр Өмнөд Монголчууд бэл бэнчин билиг оюуны хэлхээ чанга хатуу ч үржил шимтэй хөрс, үндэс баялагтай газар нутгаа хашаалж нүүдлийн соёлоо умартжээ. Гэвч тэд нүүдэлчин монгол байхаа больсон ч өв соёлоо үлдээхийн тулд үндэсний дээл хувцсаараа гоёж, хос чавхдастай, ховор эгшиглэнтэй аялгуут морин хуураа хөглөж,торгон мэдрэмжид хөтлөгдөж буй нь баярлууштай бас бахдууштай.

Эгч маань өнгөрсөн зун Хятад руу яваад юм үзэж, нүд тайлахын хэрээр ухаан сууж аньсага чийгтэй ирэв. Хэдхэн хоног явсан эгч минь ийм байхад зуун дамжин суурьшсан хүмүүсийн мөрөөдөл “Монголд ирж үзэх” гэдэг нь туйлын үнэн буй за. Эгч хэлэхдээ “Би Өмнөд Монголчуудыг хэл бичгээ хамгаалж үлдэхийн тулд 8 настай хүүхдээс 80 настай буурал хүртэл тэмцэл хөдөлгөөн хийснээр хамгийн сүүлчийн монгол хэлний хичээл орж бүгд эдийн дээд хадгаа барин хүндэтгэлтэйгээр хичээлдээ оролцсоныг мэдэх ч одоо ч нууцаар монгол бичгээ залж хүндэлдэгийг мэдсэнгүй. Харин би ичмээр. Үсэгнээс цаашгүй” гээд эхэр татан уйлж билээ.

“ Өрнийн цээжин дээр дорнын алган дээр өргөн их орчлонгийн магнай дээр өвгөдийн минь шастирыг мөнхөлсөн өндөр гүүш босоо бичиг минь” хэмээн яруу найрагч Ц.Бавуудорж “Монгол бичиг” шүлэгтээ бичсэн нь өвөрлөгчдөд  минь зориулсан ч юм шиг.       Эх түүхийн үргэлжлэл эсгий туургатны үлгэрлэл болсон нөхөд минь өнөө бид нэгдэх цаг ирсэн шүү өр зүрхэндээ өвөртөлж л яваарай ахан дүүс минь. Сэтгэлийн тань хойморт гал дүрэлзэж, итгэлийн тань хойморт наран мандаг.

“Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдаан 2024, шагналт байрын эсээнүүд 

Хамтран зохион байгуулагч

Дэлхийн Монголчуудын Холбоо

Өмнөд Монголын Их Хуралдай

Төстэй мэдээ