Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны шагнал гардууллаа

Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагууд хамтран “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2024 оны 02 сарын 21 ний Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан 3 дахь жилдээ зарлаж 2 сарын хугацаанд орон даяар эсээ бичлэгүүдийн хүлээн авлаа. Ингээд уламжлал ёсоор 05 сарын 11 ний “Өвөр Монголчуудыг дэмжих дэлхийн өдөр” шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уралдаан ЕБС-ийн ахлах 10-12 анги, дунд 6-9 анги, мөн их, дээд сургууль, коллежийн оюутан гэсэн 3 ангиллаар явагддаг бөгөөд тус бүр 6 байрыг шалгаруулж нийт 18 сурагч шагналт байранд шалгарлаа. Шагналын тухайд өргөмжлөл ба мөнгөн урамшуулал олгодог. Уралдааны эсээг зурган хэлбэрээр цахимаар хүлээн авдаг бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүлдэг. Тус уралдаанд Монгол орон даяар нийслэл болон бүх 21 аймгийн төлөөлөл болсон сурагч, оюутнууд нийт 105 оролцогч оролцлоо.

Жил бүр хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулдаг нь энэ уралдааны нэг онцлог болдог. Эсээ бичлэгийн уралдааны оролцогчдоос энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгээ илүү сайн давтаж, багш нартайгаа ажилласан, Өвөр Монголын түүхийг судалж, мэдсэн гээд талархаж байгаагаа илэрхийлсээр байна.

Оролцсон нийт сурагчид, багш нартаа маш их баярлалаа!  Монгол бичиг түгээмэл болтугай!

Дэлхийн Монголчуудын Холбоо, Өмнөд Монголын Их Хуралдай

2024 он

 

Төстэй мэдээ