Бусад, Фото

Ш.Ганхуяг: Хөлөг баатрын хар морь

Есүхэй баатрын Сочигэл хатнаас төрсөн бөх Бэлгүдэй бие томтой хүчирхэг бяртай нэгэн байсан бөгөөд цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байжээ.
1206 онд Онон, Хэрлэнгийн газар нутгийг өвлөсөн авсан тэрбээр 100орчим насалсан байна. Чин улсын үед монголчуудыг овог аймгаар хуваахад XVII зууны үед Авга, Авга нар хошууд болгон хоёр хошуунд хуваажээ.
Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяат Авга хошууныхан өөрсдийгөө Билгүдэй жанжны хойчис гэж үздэг.
Ардын дуу гэдэг хэн хаана амьдарч байсныг хэлээд өгдөг ажээ.
Авгын цагаан ууланд нь ээ хө
Агаарын будан татаад байнаа хө
Амраг чамайгаа бодохлээрээ хө
Аягатай цайгаа уухаас дургүй хө... энэ сайхан аялахгүй мэдэхгүй хүн байдаг гэж үү!
Өдөртөө Хэрлэн голоос услаад ирдэг Билгүдэй баатрын хилэн хар морины домог арвин бий. Тиймээс Авга хошууныхан Бөх Билгүдэй жанжин түүний унаж явсан хилэн хар морийг шүтээнээр дээдэлж сүрлэг хөшөө дурсгал босгосон нь олон.
Авга хошууны төвд Билгүдэй жанжин хилэн хар морьтойгоо орж ирж буй хөшөө байдаг. Мөн цэцэрлэгт хүрээлэн, зам талбай гээд учир холбогдол агуулгаа нэт хадгалсан байдаг. Жил бүр Чингис богд уулаа хүндэтгэн сүслэн тахиж хамаг бүхнээ даатгана.

Сэтгүүлч Шарын Ганхуяг