Буриад, Мэдээ, мэдээлэл

Энх тайвны тухай сурагчиддаа яриад 40,000 рублиэр торгуулсан Буриад багш

Өнгөрсөн оны буюу 2022 оны мэдээлэл.
“Елена Багаева хэмээх энэ буриад бүсгүй 31 настай, хөл хүнд, Буриадын Баргажин аймагт (Баргузинский район) англи хэлний багш хийдэг ажээ.

Багш бүсгүй нэг өдөр 7-р ангийн сурагчид нь Украйнд хийж буй дайны тухай сэтгэл хөдлөн ярилцаж байхыг сонсож байгаад ярианд оролцон “Ямар ч дайн муу зүйл. Украйнчуудыг үхүүлэхийг хүсч, үзэн ядаж болохгүй.

Тэд бидэн шиг л хүмүүс” гэх мэтээр тайлбарлаж, тэртэй тэргүй хичээлийнхээ сэдвээс түрүүлсэн байсан учраас энэ мэтчилэн хичээлийнхээ цагаар дайны тухай ярьсан байна. Сурагчид нь дөч гаран минутийн дараа хүмүүс энх тайван, амар амгалан амьдрах ёстой гэдэгтэй санал нэгдсэн тухай Елена ярьжээ.

Гэтэл нэг орос сурагч охин багшийнхаа яриаг бичиж авсан байсан бөгөөд ээж нь бичлэгийг цагдаагийн газар аваачиж өгснөөр хэрэг үүсгэн, энэ хэрэг шүүхэд шилжиж, шүүх Еленаг ОХУ-ын зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан гэм буруутай гэж үзэн 40 000 рублиэр торгосон тухай “Байгаль”-ийн хүмүүс” мэдээлжээ.

Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур тэр бичлэгийг интернэтэд оруулж, Кремлийн бодлогыг дэмжигч мэдээллийн хэрэгслүүд бичлэгийг авч тавьж эхэлсэн байна. Бичлэгийн доор “Дайны үеэр Сталин яагаад буудсан нь ойлгомжтой боллоо” гэх мэтчилэн Буриадыг буруутгасан, доромжлон гутаасан сэтгэгдүүд олон байжээ.

Елена “Тийнхүү дээрэлхэж доромжилж байгаа нь маш хэцүү байсан. Амьдралдаа тэгж доромжлүүлж байгаагүйгээрээ доромжлуулсан. Одоо ч үргэлжилсээр байна. Миний гадаад төрх, үндэс угсаанаас эхлээд хувийн амьдралыг хүртэл, ер нь бүх юмыг авч хэлэлцэн бичиж байна. Бүр намайг үхээсэй гэж хүссэн зүйл ч бичсэн байсан. Та нар чинь юу болчихоод байгаа юм бэ, хүмүүс ээ?!” гэжээ”.

Найрамдал, дружба, энхтайван, мир!
Ура!
Да, или нет?

Эх сурвалж: Монгол туургатны мэдээ, мэдээлэл хуудас

Төстэй мэдээ