Халимагийн дараагийн түүхэн шат бол хамгийн эмгэнэлт үе байлаа. Энэ бол улаан коммунистуудын харгис дарангуйллын үе. Хорьдугаар зууны эхэнд Орос орныг Эзэн хаан Николай Романов хаанчилж энэ оронд Стопины өөрчлөлт реформ хийж капитализм хөгжиж евроазийн хүчирхэг улс байлаа. Ард түмэнд нь шашин шүтэх, газартай болох, боловсрол эзэмших, гадаадад явах эрхтэй байв. Николай хаан бол гадаадын дөрвөн хэл мэддэг, боловсролтой, ухаалаг, уян зөөлөн хүн байсан юм. Гэвч түүнийг тойрон хүрээлсэн генералууд түүнээс урваж хааны сэнтийгээсээ буухыг шаардсан юм. Дараа нь 1917 оны 2-р сард Керенскийн түр засгийн газар байгуулагдаж Орос орныг удирдаж байв. Удалгүй арван сарын дараа Орос оронд еврей большевикуудаар удирдуулсан хэсэг балмад этгээдүүд 1917 оны 11-р сард төрийн эргэлт хийж, Оросын хууль ёсны Керенскийн түр Засгийн газрыг зэвсгийн хүчээр түлхэн унагав. Александр Керенский уг нь Орос оронд Үндсэн хуульт хаант засаглал тогтооно гэдэг зөв бодолтой Симбирскийн сэхээтэн хуульч залуу байв. Гэвч тэр бээр сүүлдээ эсер, меньшевикүүдтэй нийлж хаант засгийг эсэргүүцэгч болсон юм. Керенский большевик Троцкийг нэгэн удаа баривчилсан боловч түүний шоронгоос гаргаж тавиад явуулчихсан юм. Энэ том алдаанаас болж Орос орон большевик Троцкийн төрийн эргэлтэнд өртөж, Орос орон сүйрлийн замд орсон юм. Большевикууд засгийн эрхийг гартаа авмагц оросын үнэн алдартны шашны сүмүүдийг шатаан устгаж, чинээлэг иргэдийн хамаг өмч хөрөнгийг хуу хаман дээрэмдэв. Үйлдвэр, газраа хураалгасан иргэд өлсгөлөн ядуурлын туйлд хүрэв. Большевикууд Оросын эзэн хаан Николай Романовыг хатан болон балчир хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хороож, улаантны аллага /террор/ орон даяар эхэллээ. Дараа нь Орос оронд ах, дүүгээ хядсан иргэний дайн боллоо.
Оросын түүхийн архивын мэдээллээс үзвэл, большевикуудын өдөөсөн иргэний дайны тэр үед 2.0 сая гаруй орос хүн улаантны харгислалаас зугатааж гадаад орон руу дүрвэжээ. Орос оронд 1922 онд 7.0 сая золбин хүүхэд байсан байна. Орос оронд иргэний дайны үе буюу 1917-1923 онуудад өлсгөлөн, өвчин, дайн байлдаанаас болж 13.0 сая гаруй хүн үхжээ. Хамжлагат ёсноосоо салж капитализм хөгжиж, үйлдвэрлэл эрчимжиж, Столыпиний шинэчлэл хийгдэж байсан хүчирхэг Орос орон тэр үеийн иргэний дайнаас болж аж үйлдвэрлэл нь 5 дахин буурч, хөдөө аж ахуй 40.0 хувиар багасч, эдийн засагт нь 50.0 тэрбум алтан рублийн хохирол учирчээ. Хууль ёсны Түр Засгийн газрыг устгаж, большевикуудын харгис засаг Орос оронд тогтносныг Оросын Эзэнт улсын цөөхөн генерал эсэргүүцсэн юм. Тэдний нэг бол Эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн, Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан, генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэдэг хүн байлаа. Корнилов генерал нэн даруй оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаан гвардийн алдарт жанжнууд тодрон гарчээ. Л.Г.Корнилов гэгч энэ халимаг гаралтай генералыг дэмжсэн үй олон халимагууд цагаан гварди ялагдсаны дараа улаан оросын алан хядлагаас зугтаан 1918 онд Европ руу амь дүйж зугтан гарцгаасан аж. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд улаан оросын коммунистуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.
1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд большевик удирдагч И.В.Сталин: “Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой, харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм. Халимагууд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй” хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ.
Тэр үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимаг оршин сууж байсан бол Европ руу халимагийн 37 мянган сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ. 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөлгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ. Цөлөгдсөн хүмүүс гол төлөв язгууртан ноёдын удам, буддын лам хувраг, чинээлэг ардууд байлаа. 1920 онд иргэний дайны үеэр халимагууд ч хоёр хуваагдаж Оросын эзэн хаанд өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн халимагийн морьт цэргүүд Доны казак цэргүүдийн хамт цагаантны генерал Деникиний армитай хамтран улаантнуудын эсрэг тулалдав. Халимагуудын нөгөө хэсэг нь улаантан большевикуудын талд орж цагаан гвардийн цэргийн эсрэг тулалдлаа. Улаантнууд 1920 онд Халимагийг эзэлж пролетарийн харгис диктатур тогтоож, Халимагийн автономит мужийг байгуулав.Орос оронд улаантан,цагаантны хооронд хүч тэнцвэргүй тулалдаан болж эцсийн эцэст улаан арми ялалт байгуулав.Улаан большевик еврей Троцкийн удирдсан улаан арми түүний Фрунзе, Блюхер зэрэг цэргийн жанжнуудын авьяас чадварын хүчээр цагаантны армийг ялсан юм. Улаан орос цэргүүд хүний олноор ялж байв. Цагаан гвардийн арми дөнгөж 250.0 мянган цэрэгтэй, байлдааны зэвсэг, сум дутмаг байлаа.Харин улаан арми байлдааны зэвсэг,сум хангалт сайтай 3.0 сая цэрэгтэй тулалдаж байв. Иргэний дайнд ялагдсан цагаан гвардийн армид алба хаасан халимаг цэргүүд улаантнуудаас дутааж Туркээр дамжиж европын Болгар, Югослав, Чех, Серби, Франц орнуудад дүрвэн гарав.
Большевикуудын удирдагч Лениний оросын ард түмэнд амласан “Үйлдвэрийг ажилчдад, Газрыг тариачдад, эрх мэдлийг Зөвлөлүүдэд” гэсэн урианаас нэг нь ч хэрэгжсэнгүй. Үйлдвэр,газар,эрх мэдлийг большевикууд булаан авч харгис диктатур тогтоолоо. Газар ч үгүй, үйлдвэр ч үгүй, мал сүрэг ч үгүй, эд хөрөнгөө хураалгасан, шашнаа хүртэл устгуулсан, ямар ч эрхгүй болсон ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж эхлэв. Орос оронд хүмүүс хэдэн саяараа дайн,өлсгөлөн, өвчнөөр үхэж байлаа.1922-1924 онуудад Халимагт их өлсгөлөн болоход Франц, Болгарт дүрвэсэн халимаг ноёд,сурвалжит тайж нар ард түмэндээ тусламж үзүүлж байв. Монгол улсын Ардын Засгийн Газраас өлсгөлөнд нэрвэгдсэн ах, дүү халимаг түмэнд хандив тусламж илгээж байжээ.Орос оронд иргэний дайны дараа Сталиний аллага эхэллээ. Оросын улаантнууд ард түмнийхээ газар,тариа,будаа,хамаг хөрөнгийг нь хамтрал, коммун байгуулна хэмээн хуу хаман дээрэмдэв. Тэр үеийн Зөвлөлт улс өлсгөлөн болж байсан гэсэн ч олсон хамаг орлого мөнгө төсвөө танк, их буу, нисэх онгоц, зэвсэг үйлдвэрлэхэд зориулж, ард түмэн нь өл залгах жаахан цалинтай, хар талх, хатсан загас төдийхөн хоолтой амь зогоож байлаа.Иргэний дайны дараа оросын улаан большевикууд оросын казакууд болон халимагуудыг устгах тухай шийдвэр гаргав, Иргэний дайны балгаар 100 мянган халимаг хүн үхэж үрэгдсэн гэдэг.Халимаг казакууд (бузава) бол бусад казакуудын адилаар шууд устгалд өртөж байжээ. Дон, Астрахань, Терек, Урал, Оренбургийн казак цэрэгт олон халимагууд алба хааж байсан бөгөөд Доны 30 мянган казак халимаг (ХХ зууны эхээр) хүн 3 дахин (1920 онд) цөөрч байсан ажээ.Нударган баячуудын хөрөнгийг хураах ажиллагаанд халимагуудын 10 хувь амиа алдаж, гэр бүлүүдийн 83 хувь хэлмэгджээ. Большевикууд Халимагийн шашин, үндэсний соёл, ард түмний аж амьдралыг үндсэнд нь үгүй болгов. 1926 онд Халимагт өргөн олны хүчтэй бослого гарлаа. Улаан орос цэргүүд бослогыг нам дарлаа. Большевикууд нударган баячуудын хөрөнгө хураах нэрийн дор хөдөө нутгийн ард түмний байдаг бүхнийг хуу хамж байсан нь Ижил хавийн (Поволжье) ард түмнийг аймшигт өлсгөлөнд хүргэжээ. Өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн нь халимагууд юм. 1921-1924, 1932-1933 онуудад 93000 халимаг хүн өлсгөлөнгөөр үрэгджээ.
“Халимагуудын 98 хувь өлсгөлөнд нэрвэгдлээ. Халимагуудын ард түмэн бүрмөсөн сөнөж мөхөх хар өдрүүд үргэлжилж байна. Өлсгөлөн дуусахад 25 хувь нь амьд үлдвэл гайхамшиг” гэж Халимагийн намын удирдагч А. Амар-Санан 1922 онд бичжээ.
Монгол улс халимагуудыг бид авъя гэж олонтаа хүсэж шаардаж байсан ч, Зөвлөлт засаг тэднийг Монголд өгснөөс өлсгөж үхүүлсэн нь дээр гэж шийдвэрлэжээ.1930 онд Халимагт оросын большевикуудын эсрэг лам нарын бослого гарлаа. 1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан “Нарангэрэл” хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон “Баруун Монгол” хэмээх улс байгуулахаар шийджээ.Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон “Бүгд Найрамдах Ойрад-Халимаг” улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг “Баруун Монгол” хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ. Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн коммунист удирдагчид Халимаг руу улаан цэргийн хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос иж бүрэн зэвсэглэсэн зөвлөлтийн 7000 улаан цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг бүгдийг нь буудан хороов.1930 оны хавраас эхэлсэн тэр баатарлаг үйл явдал тухайн жилийн намар хүртэл өрнөжээ. Тэр үед Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй Халимагийн багахан хүч зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохиж байжээ. Гол төлөв Халимагийн лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар улаан оросууд 4000 хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж тэд халимагийн цөөхөн цэргийг хоёр долоо хоног бүслэн байлдсаны эцэст бүгдийг нь устгаж хороожээ. Үүний дараа зөвлөлтийн коммунистууд амьд үлдсэн халимагчуудыг “Үндэсний үзэлтнүүд”, “Нармай Монголыг байгуулахыг санаархагчид”, “Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид”, “Ардын дайснууд” хэмээн гүтгэн доромжилж үй олноор нь хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.1931 онд зөвлөлтийн коммунистууд Халимагийн Чойрын гүн ухааны буддын дацанг галдан шатааж, тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан Бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон ажээ. Мөн тэр жилдээ "Нарны суварга" хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх зохиомол хэргийн дор Халимагийн үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цаазлан хороожээ. 1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ.
Удалгүй дэлхийн хоёрдугаар дайн болж 1941 оны 6-р сарын 22 ны өдөр Германий вермахтын механикжсан хүчирхэг арми Зөвлөлт Холбоот Улс руу довтоллоо.Германчуудын дайн хийсэн зорилго нь зөвлөлтийн ард түмнийг улаантан большевикуудын харгис дарлалаас чөлөөлөх, тэнд ард түмнийг мөлжин дарлаж байгаа коммунист хийгээд еврейчүүдийг устгах байлаа. Дайны эхний шатанд германий арми гурван чиглэлээр амжилттай давшиж зөвлөлтийн армийг Украйн, Беларусь, Балти орчим бут цохиж, Оросын нийслэл Москва хотод 28 км ойртжээ.Дайн эхлээд ердөө хоёр cap ч болоогүй байхад буюу 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд зөвлөлтийн эрх баригчид 22 000 халимаг эрчүүдийг оросын улаан армид дайчлан тэргүүн фронтын галын шугам руу илгээжээ.Германы армийн генерал фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв. Энэ бол хожмоо “110 дугаар тусгай дивиз” гэж алдаршсан халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг цэргүүд Оросын харгис большевизмын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлжээ. Тэдгээр халимаг цэргүүд германчуудад хандан “Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай” гэх зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрчээ. Удалгүй хэд хоногийн дараа 1942 оны 8 сарын 12-ны өдөр герман, халимагийн хамтарсан цэргийн хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэй хотыг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар халимагууд тусгай ажиллагаа явуулжээ. Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай хамтарч Халимагийн Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ. Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан оросын харгис коммунистууд болон еврей нарыг устгахад чиглэгдэв. Энэ ажиллагааны дүнд Халимагийн Элстэй хотод байсан 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ. Герман-Румыний арми Халимагийн ихэнхи газар нутгийг эзэлж хяналтдаа авав. Зарим халимаг хүмүүс германий армийг баяр хөөртэй угтаж, “харгис большевик улаантнуудын гараас гарах цаг боллоо” хэмээн үзжээ. Германчууд Халимагийн Элстэй хотыг эзэлсний дараа зарим халимаг иргэдийг харуул,цэргийн ажилд татан оруулж, “Халимагийн хурал”-ыг байгуулав. Германий цэргүүд эзэлсэн газрынхаа иргэдийн хувийн өмч, шашны сүм хийдэд огт гар хүрдэггүй байв. Германчууд халимагуудад хувийн өмч эзэмших, шашнаа шүтэхийг зөвшөөрч, “Эрх чөлөөт нутаг” нэртэй сонин гаргахыг нь зөвшөөрчээ.
Зөвлөлтийн хамтралд хамаг мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал сүргийг нь буцаан олгох, хот суурингуудад буддын сүм дуган барих, шашны ажиллагааг сэргээх, халимаг монгол хэл дээр заадаг сургуулиуд нээх, мөн хувийн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ. Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Ийм бүрэлдэхүүнтэй 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг. Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.Ийнхүү халимагийн ард түмэн оросын харгис коммунизмын дарлал дор тарчлахаа больж, Германы III Рейхын удирдлаган дор жаргалтай сайхан амьдрана гэсэн мөрөөдөл нь санаснаар болсонгүй. 1943 оны өвөл Зөвлөлтийн улаан цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараа фронтын байдал эрс өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар улаан оросууд Халимагийн нутагт буцан орж ирээд өмнөх шигээ өнөөх харгис хэлмэгдүүлэл, аллага хядлагаа хэмжээ хязгааргүй үйлдэх болов. Дэлхийн хоёдугаар дайны үед халимагийн ард түмэн зөвлөлтийн армид 30 000 эрэлхэг хөвгүүдээ илгээж германий эсрэг тулалдаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд халимагийн 10.0 шахам мянган дайчид амь үрэгдэж, 8 мянган халимаг цэрэг зөвлөлтийн одон медалиар шагнагдаж, үлэмж их гавьяа байгуулсан 22 халимаг цэрэг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнагдаж байв.Халимагийн ард түмэн зөвлөлтийн улаан армид олон мянган хөвгүүдээ илгээгээд зогсохгүй, үлдсэн хамаг хөрөнгөө хөнтрөөд хандивлаж байсан. Гэвч зөвлөлтийн харгис коммунистуудад халимагийн ард түмний хаант Оросын төлөө хийсэн өмнөх гавьяа болон улаан Оросын төлөө хийсэн одоооны гавьяа ямар ч хамаагүй байлаа. Зөвлөлтийн улаантны аймшигт харгислал Халимагт дахин эхэллээ.
Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар