"Миний мэдэх Өмнөд Монгол-2023" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд Тусгай байранд шалгарсан Өмнөговь аймгийн Манлай сумын ЕБС-ийн сурагч Б.Отгон-Эрдэнийн эсээг хүргэж байна.
Кириллээр
Миний мэдэх Өмнөд монгол
Монголчууд бид сонгож болохгүй хувь заяаны эрхээр эдүгээ гурван улсад хуваагдан сууж буй үндэстэн. Дэлхий дээр монгол хэмээх туурга тусгаар улс байгаа нь хилийн гадна орших монгол угсаатны сэтгэлийг дэвтээж, урам зориг өгч байна. Тэдгээр улсуудын нэг бол Өвөр монгол юм. Хятад нутагт орших өвөр монголчууд, ар монголчуудтай нэгэн адил соёл, ёс заншил, сэтгэлгээтэй. Жишээ нь:
Цагаан сар, эрийн гурван наадам, бичиг үсэг, мал аж ахуй эрхлэлт, бөх барилдах ёс, морь унахдаа гаргууд зэргээр адил боловч, хөгжил дэвшлээс хоцрогдсон үндэстэн гэсэн хуучирсан ойлголт байсныг шинэ цагийн залуус өөрчилсөн.
Өвөр Монголчуудыг эрээн хотод наймаа хийдэг эсвэл Хятадад ууссан монгол гэсэн нүдээр л хардаг байлаа. Гэтэл үнэндээ тэднийг яаж амьдардаг, ямар байдаг тухай сонирхож үзсэн хүн байхгүй. Өмнөд Монголчууд бид нараас ч илүү үндсэрхэг ард түмэн. Юань улс мөхсөний дараа монгол улс баруун, зүүн монгол болон хуваагдаж, цагаан хэрмээр зааглагдаж байсан. 1504 онд Батмөнх хаан нас барсны дараа газар нутаг нь ар халх \одоогийн монгол\өвөр халх\ одоогийн өвөр монгол\ болон 12 хүүд нь хуваагдсан байдаг. Хожим Манж Чин улсын үед Өвөр монголчууд эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, ар монголтой нэгдэх оролдлого хийсэн ч амжилт олоогүй өдийг хүрсэн. Одоо бол Өмнөд монголд үндэсний бичиг заахыг хориглосон шийдвэр гарч олон хүний дургүйцэл хүргэж, үнэт зүйлийг нь аажим, аажмаар алдагдуулахаар санаархаж буй хөрш улсын бодлого явагдаж байгаа нь харамсалтай. Энэ нь өвөр монгол үндэстний өвөрмөц байдал, хэл соёлыг уусгах ажлын хэсэг юм. Соёлын хувьсгалын аймшигт явдлын дараа тэдний соёлын онцлог, шашин шүтлэг, монгол уламжлал, итгэл үнэмшил мөн эх хэлийг нь хүндэтгэнэ гэж амлаж байсан нь яван явсаар замхарч байна. Ярьж, бичиж байгаа уламжлалт босоо монгол бичиг нь түүхийн үнэт дурсгал билээ. Үүнээс гадна нийгэм, эдийн засгийн асуудал хүчтэй хөндөгдөж байсан юм.
Өвөр монголчууд бол бидний хилээр зааглагдсан элэг нэгт ахан дүүс минь билээ. Бид монгол паспорттай иргэнийг л монгол хүн гэж үзэх хязгаарлагдмал үзлээ орхиж, дэлхий даяар тархан суугаа монгол хүн бүрээ хүлээн зөвшөөрч ойлгож, эвлэлдэн нэгдэх ёстой. Монголчууд эв нэгдэлтэй ах дүүсэг, хамтран хөгжихийн чухлыг сургасан Алунгоо эхийн таван сумны сургаал одоо ч хуучраагүй байгаа билээ. Иймээс монголчууд бид дэлхийн өнцөг булан бүрт тархан сууж буй ястан, үндэстнээ гадуурхаж ад үзэх бус хайрлаж, түшиж тулах хэрэгтэй.
Эсээг: Өмнөговь аймгийн Манлай сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Б.Отгон-Эрдэнэ