"Миний мэдэх Өмнөд Монгол-2023" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд 2-р байранд шалгарсан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч О. Энххоролын эсээг хүргэж байна.
Кириллээр
Миний мэдэх Өмнөд Монгол
Морин туурайгаараа дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны Монгол үеийн саалтад сөгдөж,цахар,буриад,холимог тува зэрэг үндэстэн маань харь хилийн цаана газарт цацсан шагай мэт оршин тогтнож байна. Дэлхийд харь орны нутаг дэвсгэр, харьяалалд байгаа боловч бид бүгдээс өөрцгүй ёс уламжлал,заншлаа хадгалан авч үлдсэн олон улс орнууд бий. Тэр дотроос хамгийн сонирхол татахуйц нь манай улсын нэг байсан Өвөрлөгчид буюу Өвөр Монгол ахан дүүсийнхээ талаар өөрийн мэдэж авсан багахан зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцъя.
Өвөр Монгол үндэстэн маань анх Хятад улсын харьяанд байгаагүй бөгөөд эртний цаг үед Монголыг Ар, Өвөр, Зүүн, Баруун гар гэж хуваагдаг байсан билээ. Гэвч Монгол улс дэлхийн талыг эзэлж явахдаа төр баригч хүмүүсийн хоорондын эрх ашиг, зөрчил маргаанаас болж бутран Манж улс буюу Өнөөгийн Хятад улсын эрхшээлд 200 жил дарлуулж 1911 онд Манжийн эрхшээлээс гарахдаа Өмнөд Монголыг салган авч чадаагүй гэдэг. Өмнөд маань хэдий ч харь улсын нутаг дэвсгэр, газар шороон дээр байгаа боловч өөрсдийн өв уламжлал, ёс заншил бичиг үсгээ Монголчууд биднээс илүү хайрлан хамгаалж дээдлэн ирсэн мундаг хүмүүс хүмүүс билээ. Нэг бахархамаар зүйл нь Хятадын засаг захиргаанд байдаг ч албан ёсны хууль дүрэм, сургууль боловсролоо төрөлх хэл болох босоо бичгээрээ хөтлөн явуулдаг ба гудамж талбай дэлгүүр хоршооныхоо нэрсийг бүгдийг нь монгол бичгээрээ бичсэн байдаг. Гэхдээ нэг зүйл дээр миний сэтгэл зүрх шимширсэн.2020 онд нүүр номоор монголчууд бидний төрөлх хэлээр Өвөр Монголчууд ахан дүүсийг минь бичихийг Хятад улс хориглосон тухай зөндөө мэдээ гарсан. Түүнд хүмүүс маш их эмзэглэж сэтгэгдэл бичиж байсан. Өвөр Монголын зарим сургуулиуд монгол бичгээр хичээл заахыг хориглосон шийдвэр гаргаж олон хүний бухимдлыг төрүүлсэн. Монголоор ярьсан хүүхдийг зодож байсан нь үнэхээр өвөрдмөөр. Энэ мэдээ нь яаж шийдэгдсэн нь мэдэгдэлгүй алга болсон. Тэр нь Хятад улсын хар хайрцгийн бодлого гэж сонссон.
Энэ мэт гашуун зовлон туулсан ч Өмнөд Монголын ахан дүүс минь босоо заяат монгол бичгээрээ бичиж,Чингис хааныхаа хөргийг хоймортоо залан түүх өв соёлоо хүндэтгэн хайрладаг нь бахархалтай. Өмнөд Монгол ахан дүүс минь эх хэл өв соёл ёс заншлаа хайрлан авч үлдэхийн тулд амь нас биеэ үл хамааран зориулж байхад Халх монгол бид монгол бичгээ тунхаг төдий болгож харь улсын хэлийг шүтэн сурч(харь хэлтэн) болжээ бид.
Эх хэл бичиг минь нэг
Үндэс угсаа минь нэг
Түүх өв соёл минь нэг
Ирээдүйн газар шороо нутаг минь нэг байх болтугай
Хэцүү хүнд үеийг хэзээд ч үл хамааран үл мөхөх аварга том дархлаатай Хөх толбот Чингис хааны үр удам гэдгийг үргэлж санаарай. Өмнөд Монгол улсаа бид зүрхэндээ сийлье.
Нэгдэл зүрх
Нэгдэл Монгол
Бид үргэлж хамтдаа.
Эсээг: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч О.Энххорол