Монгол хэл, бичиг, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Дундговь аймгийн 9-р ангийн сурагч Н.Самдан: "Миний мэдэх Өмнөд Монгол" эсээ

"Миний мэдэх Өмнөд Монгол-2023" Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангилалд 1-р байранд шалгарсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Н.Самдангийн эсээг хүргэж байна.

Кириллээр

Миний мэдэх өмнөд монгол

Ар монголчууд бид яагаад Өвөр монгол түмнийг илүү ихээр мэдэх ёстой вэ?

XVII зуунд ар өвөр монголчууд бүгд манж улсын эрхшээлд орон 200 гаруй жил амьдарсан гашуун түүхтэй. XX зуунд ар монголчууд тусгаар тогтнолоо сэргээн бие даасан улс болоход өвөр монголын ноёд шинээр тогтсон улсад дагаар орох шийдвэр гаргасан ч хятадын бодлогын улмаас монголчууд нэгдэж чадалгүй өөр улсын нутагт оршин тогтносоор өдийг хүрсэн билээ .

Хэдийгээр Өвөр монголчууд 400 жил бусдын мэдэлд амьдарч байгаа ч өөрсдийн зан заншил , хэл соёл зэрэг үнэтэй өвүүдийг алдалгүй ирсэн нь тэднийг илүү ихээр хүндэтгэх шалтгаануудын нэг юм. Монголчуудын үндэсний бичиг буюу монгол бичгийг одоогоор зөвхөн Өвөр монголчууд л эх хэлээ болгон ашигласаар байна. Төдийгөөс өдий хүртэл өвөр монголчууд монгол бичгийг хэрэглээгүй бол монгол бичиг зүгээр л цаасан дээр бичсэн түүх болон үлдэх байсан биз ээ. Харин ар монголчууд бид 1940-өөд оноос өөрсдийн үндэсний бичиг бус кирилл  бичгийг хэрэглэж ирсэн нь харамсалтай. Энэ нь 1000 жилийн түүхт босоо монгол бичгийг мартагдах аюулд хүргэжээ. Бидэнд үндэсний хэл соёлоо сурах нөхцөл бүрэн дүүрэн байдаг. Гэвч бид монгол бичиг соёл ямар чухал зүйл вэ? Гэдгийг төдийлөн ойлгож ухамсарладаггүй нь юу юунаас илүү харамсалтай Тэгэхэд өвөр монголчууд ёстой л түм түжигнэж бум бужигнасан их гүрний дунд хэдэн зууны турш өөрийн бичиг үсэг, хэл соёлоо хадгалсаар ирсэн нь үнэхээр бахархууштай . Энэ нь хэл , бичиг , соёл , заншлын ач холбогдлыг  маш сайн ухаарч мэдсэний илрэл юм. Учир нь тэд монголд хэвлэгдээгүй ном зохиолуудыг үндэсний бичгээрээ хэвлүүлэн гаргаж ашигласаар байгаа юм.

Алдарт дуучин С.Тэнгэр Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт орохдоо “ар монгол бол өвөр монголчуудын түшиг тулгуур мэт санагддаг” хэмээн хэлсэн нь хэдийгээр тэд өөр улсын харьяанд байгаа боловч бүх монголчуудын судасаар урсаж буй цус нэг шүү хэмээн хэлэх мэт сэтгэлд ойр санагдсан.

Түүнчлэн тэд өндөр  хөгжсөн орны харьяанд  байгаагийн хувьд үндэсний бичгээр олон төрлийн программ бүтээсэн нь хөгжингүй түвшинд суралцахад хэрэглэсээр байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын засгийн газар элэг нэгт өмнөд монгол түмнийг минь  хэл бичиг, соёлоор нь гадуурхаж хэл бичиг соёлыг нь төрийн бодлогоороо устгаж өөрсдөдөө нэгтгэхээр бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн билээ. Телевиз, радио, нийгмийн сүлжээнд Өвөр монголын сургуулиудад  монгол бичиг заалгахыг хориглосон  тухай мэдээллүүд цацагдсаар байна. Энэ нь туйлын сэтгэл өвтгөм дүр зураг юм.  Одоо бид тэгвэл юу хийж чадах вэ? Үндэсний бичгээ сурах , үр хойчдоо өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх , хэрэглээнд тогтмол хэрэглэж хэрэглээ болгох түүхэн хариуцлагатай цаг тулгарлаа.

Монгол улсын эх хэлний тухай хуульнд 2025 оноос эхлэн орон даяар кирилл бичгийг үндэсний бичигтэй хослуулан  хэрэглэхийг хуулчлан баталсан нь бидэнд хэрэглээ болгон дэлгэрүүлэх эрх зүйн орчин бүрдэж буй юм.

Н.Самдан

 

 

 

Төстэй мэдээ