Монгол угсаатны бүлгүүд болон Монголын түүх, соёл уламжлалд хайртай гадаад иргэдийн дунд “Цагаан сарын мэндчилгээ” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Монголын уламжлалт баяр ёслол болох цагаан сарын баярыг тохиолдуулан цахим орчинд Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх, Монгол угсаатны хамтын ажиллагаа, эв найрамдлыг бэхжүүлж үеийн үед өвлүүлэх, сурталчлах.
Хамрах хүрээ: Монгол угсаатны бүлгүүд болон Монгол соёлд хайртай гадаад улсын иргэн гэсэн 2 ангилалтай.
Монгол угсаатан: БНХАУ-ын Монгол угсааны Дээд Монгол, Өвөр Монгол, Шинжаан, Юннаны Монгол зэрэг,
ОХУ-ын Монгол угсааны Халимаг, Тува, Буриад Монгол, болон бусад Киргиз, Алтайн нүүдэлчид,
Монгол угсааны овог аймгууд болох Халх, Казак, Дөрвөд, Баяд, Буриад, Дарьганга, Захчин, Урианхай, Дархад, Өөлд, Торгууд, Хотгойд, Мянгад, Хотон, Үзэмчин, Барга, Харчин, Цахар, Хорчин, Уйгар байх
Гадаад иргэн: Монгол судлаач, Монголын түүх, соёлд хайртай гадаад улсын иргэн.
Сэдвийн хамрах хүрээ:
- Ерөнхий сэдэв “Цагаан сарын мэндчилгээ”
- Монгол угсаатны түүх,
- Монгол угсаатны өв соёл, уламжлал ба түүний ялгаатай байдлуудыг харуулах,
- Монгол угсаатны урлаг, бүжиг, дуу хуур,
- Өөрийн авьяас чадвар зэргийг илэрхийлсэн бүтээлийг илгээх боломжтой.
Бичлэгт тавигдах шаардлага:
- Бүтээлийн үргэлжлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байх,
- Дуу, дүрсний шаардлага хангасан байх,
- Ухаалаг утас ашиглан бэлтгэсэн видео бүтээл байх боломжтой боловч дүрсний чанар дор хаяж 380p байх,
- Уралдааныг сурталчлан таниулж нийтэд хүргэх зорилгоор бичлэгийг олон нийтэд цацахыг оролцогчид зөвшөөрсөн байх,
- Дүрсний элемент ашиглаж тодорхой түүх өгүүлсэн дижитал контент байж болно (Aнимэйшн, инфографик, аудио зэрэгт суурилсан видео контент, комикс, фото сурвалжилга зэрэг байж болно.).
Шагналын сан: /Ангилал тус бүрээр/
- I-р байр Өргөмжлөл, дурсгалын зүйл
- II-р байр Өргөмжлөл, дурсгалын зүйл
- III-р байр Өргөмжлөл, дурсгалын зүйл
Хугацаа: 2023 оны 02-р сарын 02-20 хүртэл worldmongolfed@gmail.com – р хүлээн авна.
Шалгаруулалт: Шалгаруулалтыг World Mongol Federation Фейсбүүк болон World Mongүl Юүтүб хуудасны хандалт болон шалгаруулалтын комиссын үнэлгээгээр шалгаруулна.
02 сарын 27 ны өдөр эцсийн шалгаруулалтын дүнг зарлана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90808511 утсаар холбогдож авна уу.
Дэлхийн Монгол төсөл
Дэлхийн Монголчуудын Холбоо