Болох үйл ажиллагаа, Бусад, Мэдээ, мэдээлэл, Судалгаа, шинжилгээ

"Алтайн арван гурван сан" эрдэм шинжилгээний цуврал бичигт өгүүллээ илгээнэ үү!

Зургийг: Соёлын Яам

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид та бүхэн "Алтайн арван гурван сан" эрдэм шинжилгээний цуврал бичигт өгүүллээ илгээнэ үү!

Энэхүү эрдэм шинжилгээний бичгийн зорилго нь газар газар тархан суурьшиж буй Урианхайчуудын угсаа гарал, түүх, соёлын асуудлыг олон талаас нь судалж, Урианхай судлалын судалгааны суурь баазыг өргөсгөн тэлэхэд оршиж буй ажээ.

Сэдвийн агуулга, хамрах хүрээнд Урианхайчуудын угсаа гарал, түүхийн асуудлууд, Урианхайчуудын нутгийн аялга, аман зохиолын судалгаа, Урианхайчуудын өв соёлын судалгаа зэрэг багтах юм.

Эрдэмтэн судлаачид та бүхэн өөрсдийн судалгааны бичгийг 2023 оны 06-р сарын 10 хүртэл buynzayabatsuuri@gmail.com  руу илгээх болон холбоо барина уу!

Удирдамж:  

Хятад хэлээр

Эх сурвалж: Буянзаяа Батсуурь