Чингис хааны эш хөрөг гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоо нэг нь Тайваний Үндэсний ордон музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдлөшгүй нотолсон. Тахилгад зориулж нэгийг нь, нөгөөг үр хойчид нь үлдээхээр зурсан байх магадтай ч гэж үзэх нь бий.
Тус бүтээлийг Зураач Т.Одон реалист уран зурагт оруулан бүтээжээ.
Эх сурвалжууд:
https://montsame.mn/mn/read/301303