Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ)-н Тэргүүн Ш. Тэмцэлт гуай “1981 оны сурагчдын хөдөлгөөнөөс Өмнөд Монголын эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн зам ба ирээдүйн хандлага” сэдвээр Япон улсын Осока хотод 10 сарын 29 нд Японы цагаар өдрийн 13 цагт лекц унших юм. Тус үйл ажиллагааг Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай байгууллага зохион байгуулж байна.

ӨМИХ-н Тэргүүн Шовчууд Тэмцэлт 2022 он, Япон улс. Эрх чөлөө, ардчиллын төлөөх Азийн эв нэгдлийн зөвлөлийн уулзалтын үеэр
Ш.Тэмцэлт гуай бол 1981 оны Өвөр Монголын “Сурагчдын бослого”-ын гол зохион байгуулагчдын нэг. Тэрээр тус хөдөлгөөнөөс хойш Монгол улсад дүрвэн ирсэн бөгөөд 1991 онд Герман улс руу улс төрийн дүрвэгчээр дүрвэж тэндээ суурьших болсон. Тэрээр гадаад улсад дүрвэснийхээ дараагаар “Өвөр Монголын ардын нам”-ыг дахин байгуулж мөн Өмнөд Монголын Их Хуралдай хэмээх байгууллагыг байгуулжээ. ӨМИХ байгууллага нь Япон улсад үйл ажиллагаагаа тогтмол явуулж, Өвөр Монголын Холбогдол бүхий болон бусад хүний эрхийн өдрүүдэд жагсаал, цуглааныг зохион байгуулах зэргээр Өвөр Монголын хүний эрхийн нөхцөл байдлыг таниулах нөлөөллийн ажлуудыг хийдэг. Өнгөрсөн хавар манай холбоо болон ӨМИХ хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Миний мэдэх Өмнөд Монгол” эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ.
Сурагчдын бослогын тухайд
1981 оны “Сурагчдын бослого” нь зах зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон Хятад иргэн шилжүүлэн суулгах шийдвэр гарсныг эсэргүүцэж, 1981 онд Монгол оюутны бослого гарч байв.
Хятадын засгийн газрын албан мэдээ, баримтаар 1960 оны Соёлын хувьсгалын үед “Өвөр Монголын ардын нам”-ын 27900 хүн хэлмэгдэлтэд өртөж амь насаа алдсан гэдэг. Харин Өвөр Монголчуудын тооцоолсноор бол 120 мянга гаруй хүн өртсөн бөгөөд үүний дотор хилс хэргээр амиа алдсан болон эрэмдэг болж бүх насаараа зовж шаналсан хүн олон.

1981 оны Сурагчдын Бослого. Эх сурвалж: Өмнөд Монголын Их Хуралдай https://t.co/vJ35zFhOXg
Соёлын хувьсгалаар хүйтэн зэвсэг ашиглалгүйгээр маш олон хүнийг хөнөөж, эрэмдэг болгосон гэдгээрээ бусад түүхэн хэргүүдээс ялгагддаг байна.
1981 оны 8-р сард Хятадын Коммунист Намаас (ХКН) “Цөөн тоот үндэстнийг харгалзах 28-р тоот материал”-ыг гаргаж Монголчуудад хэрэгжүүлэх болсон байна. Энэхүү тогтоолтой холбоотойгоор олон тооны Хятад иргэд Өвөр Монголд суурьших нөхцөл бүрдсэн тул их сургуулийн оюутан, сурагчид голчилсон томоохон бослого, тэмцэл болсон нь сурагчдын бослого юм. Тус 28-р тоот бичгийн утга нь Хятад хүн олон газар Хятад кадр тохируулж Монгол хүн олон газар Монгол кадр тохируулна” гэсэн нь угаас хүн ам цөөн Өвөр Монголчуудын хувьд аюулын дохио болсон юм.
Тус “28-р тоот материал” нь Хятад цагаачдыг хориглохгүй мөртөө харгалзал үзүүлэхийг шаардаж олноор орж ирж бэлчээр нутгийг шахаж Монголчуудыг амьдрах орон зайгүй болгож тал нутаг эвдэгдэж байгаа байдлыг үл хайхран Хятадуудын үргэлжлэн их хэмжээгээр нүүдэллэн орохыг уриалж байв.

1981 оны Сурагчдын Бослого. Эх сурвалж: Өмнөд Монголын Их Хуралдай https://t.co/vJ35zFhOXg
Тэмцэлт гуайн лекцийн тухай дараах линкээр холбогдох боломжтой. Жич: Мэдээлэл нь Япон хэл дээр: https://www.facebook.com/events/1079802486058450/?ref=newsfeed
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он