Мэдээ, мэдээлэл, Олон улсын

10.01 нд Парис дахь Монголчууд Монгол бичиг соёлоо хамгаалах жагсаал хийв

2020 оны 9 сарын 1-ээс Хятадын коммунист нам  (ХКН) Өвөр Монголд “Хос хэлний бодлого“ буюу Хятадаар хичээллэх бодлого хэрэгжүүлснийг Монголчууд бүгд мэдэх билээ. Энэ бол Монгол бичиг соёлыг устгах гэсэн түрэмгий бодлого юм.

Гадаадад амьдарч байгаа Өвөр Монголчууд өнөөдрийг хүртэл жил бүрийн 9 сарын 1 болон 10 сарын 1-нд жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Энэ жилийн 10 сарын 1 нд Ар, Өвөр  Монголчууд Парис хотод цугларан, Түвд, Уйгар иргэдтэй хамтран жагсаал хийв.

2020 оны 9 сард Өвөр Монголын Монгол сургуульд  “Хос хэлний бодлого” хэрэгжүүлэн 3 жилийн хугацаанд аажмаар Хятад хэлэнд шилжүүлэн, Монгол бичиг соёлыг устгах гэсэн бодлого нь Өвөр Монгол болон гадаад улсад байгаа Монголчуудын эсэргүүцлийг хүргэсэн бөгөөд Өвөр Монголд дэлхийн анхаарлыг татсан томоохон эсэргүүцлийн жагсаал цуглаан болж сурагчид хичээл хаялт хийж, багш, сурагч, малчдаас эхлэн улсын ажилтан хүртэл тушаалаа орхиж эсэргүүцлээ илэрхийлэв.

Хүнд шахалт, дарамтаас үүдэн хэд хэдэн багш, оюутан сурагч амиа хорлосон үйл явдал ч гарсан.

Үүнд, Хятадын засгаас бүх төрлийн мэдээлэл гаргахыг хааж, сүлжээг хянаж, зуугаад хүнийг баривчилсан бөгөөд зарим нь одоо болтол сураггүй байна. 2022 онд, Хятадын засгаас Хятад хэлийг бүх Өвөр Монгол даяар түгээх ажлаа хурдасгаж, хүүхдийн цэцэрлэгийн наснаас эхлүүлэн Хятадаар хичээллэн,  Хятад хэлний өндөр түвшинтэй байхыг тулган багш ажилчдаас Хятад хэлний шалгалт шаардаж Өвөр Монголчуудыг Хятадчилах үйл ажиллагааг эрчимжүүлсээр байна.

Хаана: Place Andre-tardieu

Хэзээ: 10 сарын 1 , 15:00 -18:00

Оролцогсод: Франц улсын Парис хот дахь Монголчууд, нийт 20 хүн.

 

Мэдээллийг Хачингоо Франц улсаас

2022 он

 

Төстэй мэдээ