Дэлхийн Монгол угсааны Халимаг, Тува, Буриад Монголчууд ОХУ-ын цэрэг дайчилгаанаас дүрвэж Монголд олноороо ирэх болсноор Улан-Үдийн Алтанбулаг боомт дээр урт цуваа, дараалал үүссэн. Өнөөдрөөс цэргийн насны залуусыг хилээр гарахыг хориглож байгаа тухай мэдээллүүд түгээмэл болоод байна.
ОХУ-тай хил залгаа Алтанбулаг боомтоор сүүлийн 10 хоногт Оросын 5001 иргэн орж ирсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.
Мөн саяхан болсон Буриад иргэн Монгол иргэний биед халдсан байж болзошгүй тухай мэдээллээс нэг хүний алдаанаас үүдэн нийтээр нь харлуулж буруу ойлголт түгээхгүй байхыг Монголчуудаа уриалъя! Монголд орж ирсэн буриадууд бүгд маш их санаа зовж хохирсон хүнд хандив цуглуулах тухай яриа үүсээд байна.
Монгол улсын хувьд хоёр орны хооронд харилцан визгүй тул визний хугацаандаа Монгол улсад ажил эрхэлж, сурах боломжтой боловч дүрвэгчийн асуудал үүсэх нь тодорхой болоод байгаа тул Монголчууд зохион байгуулалтад орох ялангуяа Монгол угсааны залуусаа Монголдоо байр сууриа олоход нь туслан дэмжих хэрэгтэй юм. "Монгол улс бол бүх Монголчуудын эх орон" хэмээн манай холбооны Ерөнхийлөгчийн хэлсэн үг бий.
Хүнд цагт нь Монгол ахан дүүстээ туслах нь тусгаар тогтносон Монголчууд бидний хувьд хүн ёсны нэгэн эрхэм үүрэг хэмээн үзэж ахан дүүсээ хүлээн авч чадахаараа туслахыг олон Монголчууд уриалж байна.
Дэлхийн Монголчуудын Холбоо (ДМХ)-ны зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч Путин болон Оросоос зугтаж байгаа хүмүүс, түүний дотор Буриад, Тува, Халимаг Монгол ахан дүүстээ мөн хүчээр дайчлагдаж байгаа цэргүүд, Украины ард түмэн, Ерөнхийлөгч Зеленски болон дэлхий нийтэд хандан мэдэгдэл хийв. Тус мэдэгдэл дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд CNN, DW болон нөлөө бүхий хүмүүс онцолсоор байна.
Буриадын холбоод болон байгууллагуудаас мэдэгдлүүд гарсаар байгаа бөгөөд Монгол ахан дүүсээ тусалж дэмжихийг хүсэв.
Тус дайчилгаанд ОХУ-ын бага ястан гэгдэх үндэстний цөөнхүүд ялангуяа Монгол угсааны Халимаг, Тува, Буриад монголчууд маань ихээр өртөж байгаагаас цэргийн насны залуус хөрш орнуудруу явах болсон юм.
Тодруулбал:
- Путин мэдэгдэл хийгээд цагийн дараа гэхэд Улан-Үдэд 45 хүртэлх насны залуучуудыг цэрэгт татахаар болсон бөгөөд явахгүй бол эх орноосоо урвасан гээд шоронд явна.
- Буриадад шөнө орой утасдаж цэрэг татлагад дуудаад эсвэл шууд гэрээс нь ирж авч явж байгаа бөгөөд Шинээр татсан цэргүүдийг ачсан машин түрүүч нь шөнөдөө хөдлөв.
- 60 орчим настай хүмүүсийг ч ачсан байна.
- Орж ирсэн Монгол угсаатнуудаа Монгол хэл, Монголын түүх, Монгол Улсын хууль тогтоомж гэх мэтээр сургалт заах гэх мэт санаачилагууд гараад байна.
- Харин алслагдмал орших Халимагуудын тухайд цэргийн алба хаасан хүмүүст хил нь хаалттай байгаа гэсэн боловч нөхцөл байдал яаж ч магадгүй энэ үед дайчилгаанаас дайжиж төв Азийн орнуудруу зугтаахыг оролдож байна гэнэ.
- Оюутнуудыг цэрэгт татахгүй гэсэн боловч Улаан-Үдэд оюутнуудыг их сургуулийн хичээл дээрээс нь цагдаа, гвардынхан авч явж байна гэсэн байна.
- Эхнээсээ Монголчууд тэднийг хүлээн авч уулзаад эхэлсэн бөгөөд дайнаас зугтаж буй Орос Буриадын төлөөлөлтэй уулзаж нэгдсэн бүртгэл хийж хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хичээж байна гэнэ.
- Орж ирсэн тэдгээр дүрвэгчид эхнээсээ олон Монголчуудтай холбогдоод эхэлсэн байгаа бөгөөд тэдэнд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл нэн шаардлагатай байна.
- Буриад, Халимаг Монголчууддаа зориулан ногоон карттай болгоод мал таслаад өгье гэх санаачилага мөн гаргав.
- Тэдгээр дүрвэн орж ирж буй залуучуудыг ажиллах хүчин хэмээн харах талаас нь анхаараасай гэсэн саналууд гарч байна.
- Мөн Буриадын тэргүүн нутгийнхнаа дайнд уриалж, заавал ялахыг хүсэв.
- Цаашид НҮБ-ын дүрвэгсдийн агентлагтай хамтран ажиллах талаар анхаарах шаардлагатай байна.
- Олноороо ирж буй Буриад, Тува, Халимаг залууст туслах сайн дурын байгууллага байгуулж зохион байгуулалтад орох хэрэгтэй. Сайн дурын үндсэн дээр хувь хүмүүс нэгдэж ажиллавал үр дүнтэй гэсэн санаачилага гарав.
- Монгол угсаатнуудаа хүлээн аваад харьяалал, иргэншил өгөөд хүн амаа олон болгож, хөгжилд нэмэр тусыг нь авах түүхэн боломж бүрдээд байна гэв.
ДМХ-ны Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Твиттер хуудаснаа Монголчуудаа дотноор угтан авахыг уриалав:
"Буриад, Халимаг, Тува Монголчууд Монголдоо ирэх нь нэмэгджээ. Алгаа дэлгэн угтаарай. Дэлхийн Монголчууд, эрх чөлөөт Монгол улс. Энэ бол Монгол хүн бүрийн эрхэм нандин өв. Монгол хүн Монгол хүндээ Эх орон."
Мэдээж анхаарах асуудлууд дагаад олон байгаа тухайд
Б. Цэнддоо: Цагаантнаас чөлөөлөх нэрийдлээр улаан арми ороод ирсэн шиг цэргийн оргодлоо хайх нэрээр цэрэг оруулахаас сийхгүйг бодолцох, Буриадуудыг Монгол руу гаргахгүй тохиолдолд хил зөрчин ороод ирвэл яахыг бодсон байх.
П.Наранбаяр: Дүрвэгсдийн асуудалтай Монгол Улс тулгарлаа. Одоогоор хэдийгээр шууд дүрвэгч гэж үзэхгүй боловч цаг хугацаа аяндаа ийм болохыг харуулна. Хэрэв Путин буцаахыг шаардвал яах вэ? Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн асуудал болно. Олон талаас нь ширгээн тунгаах нь чухал.
Хариад: НҮБ-ын Дүрвэгсдийн конвенц гэж бий. Хүн айдсаас ангид байх эрхтэй зарчим байдаг. Бид Оросоос дүрвэх хүмүүсд "Asylum seeker" гэж статус өгч байршуулах ёстой бдаг Бусад улс нэг газар төвлөрүүлдэг жишиг бий. Бид бэлэн үү?
Баабар гауй маш чухал байр сууриудыг хүргэсэн:
- Буриад тува залуусыг чөлөөтэй оруул, адилхан монголчууд. Элдэв хориг тавих нь эцэстээ Путины засаг онхолдож, Орос задрахад бид л дэлхийн шившиг болно. Оросын иргэд визгүй 1 сар, сурч байвал 1 жил байх эрхтэй. Монгол хэлтэй ах дүү нар бидэнд хэрэгтэй. Монгол хэлний курс байгуул.
- Дайнаас зугтаж элэг нэгтэн рүү дүрвэн ирж буй буриад халимаг тува нарт тусалъя. Тэд хувь заяаны эрхээр Оросын харьяат. Өдгөө бид ажиллах хүчний хомсдолтой, 200К ажлын байх хоосон. 1914 онд дайнаас зугтсаныг Богдын,1927 онд хамтралаас зугтсан буриад нарыг Ардын төр хүлээж авч байв
- Дэлхийн дайн эхлүүт 1914 онд Хөвсгөл Булганаар дамжин буриадууд анх дүрвэж ирсэн. Тэдний нэг нь Жамсрано.1921 онд ардын хувьсгалаар олон сэхээтэн ирсэн, тэд Монголыг иргэншүүлэхэд их нэмэр болсон. Буриад нарыг Монголын иргэн болгоё гэж Данзан хөөцөлдөж оросуудаас удаа дараа гуйсан
- 1927 онд хамтралжуулалтаас зугтаж Хэнтий Дорнодоор дамжин голдуу малчин ард буриадууд орж ирсэн. Тэднийг оросууд нэхээд байхаар нь Онон буриадын хошуу байгуулж Монголын иргэд гэж хариулан өмөөрч байв. 1934 онд хошууг татан буулгаж буриад нарыг хядсан нь Монголын төр биш, оросууд
- Орост 300 жил харьяалагдсан буриад нар өрнийн гаралтай соёл иргэншилд сурсан байсан нь монголчууд иргэншхэд их нөлөө болж. Талх төмс гх энгийн ахуйгаас эхлээд 1960-аад онд ШУА байгуулагдахад 9 академичийн дийлэнх нь буриад нар байв. Буриадууд халх, ойрдоос илүү үндэсний үзэлтэй
- XVII зуунд Орос эзлэхээс өмнө Байгал хүртэлх Түшээт ханд харъяалагддаг, ердийн монголчуудын нутаг байв. Хожим 100 жилийн дараа орос судлаачид цуван тэднийг монгол биш гэж батлах болж. Буриад гэх овог огт байгаагүй, Оросын өгсөн нэр. 1958 онд сүүлчийн буриад бага сургуулийг хаасан.
- НҮБ-ын Дүрвэгсдийн комист Монгол ороогүй тул дүрвэгсэд хүлээж авахгүй. Дүрвэгч нь зөвшөөрөл бичиггүй хилийн хаагуур ч бөөнөөр ирэгсэд. Орос Монгол хооронд сарын хугацаагаар иргэд визгүй нэвтрэх гэрээтэй. Боомтоор орох нь хуулийн дагуу. Монгол гаралтныг курсэд жил сургая гэсийн.
Ажилд авахыг уриалж байна.
Харин Монголд Монгол угсаатнуудаа хүлээн авах нь зөв. Цахим орчинд Монголчуудаа хүлээн авч тусалж дэмжье, зохион байгуулалтад ороод тодорхой ажлууд хийе гэсэн хүмүүсийн санаачилагууд гараад эхэлсэн байна. Монголд суурьшуулах, цаашид ажилд зуучлах, сургах, мөн холбогдох хүний эрхийн байгууллагуудад хандахад нь туслах гээд бидэнд хийж чадах зүйлс олон бий. Эхнээсээ ажилд авна гээд зарууд ороод эхэлсэн.
Ажлын заруудыг цуглуулж нэгдсэн байдлаар World Mongol Federation- пэйж хуудас болон твиттер хуудсанд оруулж байна.
Ажлын байраар хангах хүсэлтэй иргэд байгаа хэдий ч
Цахим орчинд дахь олон нийтийн байр суурийг зургаар оруулав:
Жадамбаагийн Отгонбаяр хаягаар холбогдож зохион байгуулж буй ажлуудад нь туслах боломжтой:




Өмнөх постуудаас нь:
Бусад:
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он