Бусад, Мэдээ, мэдээлэл, Соёл, уламжлал, Фото, Халимаг

Элстэйд Халимагийн үндэсний хувцасны наадам боллоо

Бүгд Найрамдах Халимаг Улсын Элстэй хотод өнгөрсөн 9-р сарын 09, 10 ны өдрүүдэд "Халимгийн үндэсний хувцасны фестиваль" буюу наадам болж өнгөрлөө. Халимаг Улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас тус үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Элстэйд 9-р сарын 9-нд Засгийн газрын Их танхимд уг баярт зориулсан “Халимагийн ардын хувцас, угсаатны соёл”-ын форум болов.

Угсаатны форумд эрдэмтэн судлаачид, урлаг соёлын төлөөлөгчид, оюутан, багш нар, болон Халимаг Улсын иргэд олон нийтийн төлөөлөл оролцжээ.

Харин 9-р сарын 10-нд баярын жагсаал, наадмын арга хэмжээ зохион байгуулжээ. Ингээд тус үйл ажиллагаа болон наадмын зургуудаас оруулав.

Эх сурвалж: http://www.kalmykia.net

Төстэй мэдээ