Бусад, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол, Урлаг

Дэлхийн Монголчуудын урлаг: Өвөр Монголын залуу уран бүтээлч Мисда\Сурна Целлулойд

2020 оны "Эх хэлний хөдөлгөөн"-ий өнгө аясыг цахим орчинд урлагаар дамжуулан бүрэн илэрхийлж олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан бүтээлүүд яах аргагүй Өвөр Монголын залуу уран бүтээлч Мисдагийн (уран бүтээлийн нэр Сурна Целлулойд) бүтээлүүд байсан юм.

Эх хэлний төлөөх тус тэмцэл нь Өвөр Монголын бүх шатны албан хаагч, сурагч, багш нар, хуульч, сэтгүүлч, эгэл малчин иргэд гээд бүгд нэгдэн тэмцэж чадсан тэмцэл болсноороо анхаарал татахуйц дэлхий нийтийн хөдөлгөөн болж чадсан билээ.

Түүний дижитал бүтээлүүдийг хүргэж байна.

"Соёмбын гэрэл" зургаар Монголчуудын тайван замын тэмцлийг илэрхийлжээ.

Соёнбүгийн гэрэл

Соёнбүгийн гэрэл 索永布之光 草原上一片黑暗,索永布的光芒映射在蒙古人的脸上“我们不会放弃,这片土地....” ᠡᠪᠡᠰᠦᠨ ᠦ ᠲᠠᠯᠠ ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠰᠣᠶᠣᠨᠪᠦ ᠶᠢᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠷᠠᠨ ᠳᠤ ᠲᠤᠰᠪᠠ᠃ 《ᠪᠢᠳᠡ ᠪᠠᠭᠤᠵᠤ ᠥᠭᠭᠦᠬᠦ ᠦᠭᠡᠢ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠢᠶᠠᠨ...》 (By Surna,2019-2020,JPEG) High resolution: https://twitter.com/tsai1633/status/1311142264555606017?s=09

"Монгол охин ам хамхисан" буюу амаа бариулсан охин зургаар Монголчууд эх хэлээрээ ярих,тэрчлэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй болж байгааг илтгэжээ.

монгол охин-ам хамхисан

монгол охин-ам хамхисан 被捂住嘴的蒙古女孩 (By Surna, 2020, JPEG) High resolution: https://twitter.com/tsai1633/status/1311142934964731905?s=09

Монгол эх хэлнийхээ тэмцлийн төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг зоригт бүсгүй Сурнаагийн тухай мэдэхгүй хүн байхгүй билээ. Түүний хөргийг дүрсэлжээ.

сурнаа

为母语抗争而自杀的苏日娜 ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠲᠩᠷᠢ ᠳ᠋ᠡᠬᠢ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠪᠢᠳᠡᠨ ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠨᠢ ᠭᠠᠷᠴᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ 她的在天之灵一定在默默支持我们... (By Surna,2020,JPEG)

"Бид эх хэлээ сурах ёстой" хэмээх энэхүү зураг нь Өвөр Монголд Монгол хэлийг сурах орчин хомс болсон ч Монгол гэр бүл бүхэн хичээл зүтгэл гарган үр хүүхдээ эх хэлээр нь сурган хүмүүжүүлэхийг уриалсан зураг ажээ.

ᠪᠢᠳᠡ ᠡᠬᠡ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠨ ᠰᠤᠷᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ 我们一定要学习母语 We must learn our native tongue Nous devons apprendre notre langue maternelle (By Surna,2020,JPEG)

"Миний эх хэл бол Монгол хэл" нэртэй энэхүү зургаар Монгол сургуулиудын, Монгол сурагчдын эх хэлээ хадгалан хамгаалах тэмцлийг маш тодоор илэрхийлжээ.

“My mother tongue is Mongolian” 南蒙古勇敢的孩子们 By Surna Celluloid, 2021

"Бидэнтэй нэгд" хэмээх энэхүү зураг нь эгэл жирийн Монголчууд бид хүн хүч цөөн тул тэдэнд дэлхий дахины дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлжээ.

Бидэнтэй нэгд! 加入我们吧! (By Surna, 2020, JPEG)

Ордосын хөгжимчин Ашидаа нь жагсаал цуглаанд идэвхтэй оролцсоноос хоригдсон бөгөөд тухайн үед 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байснаас гадна гэр бүлийг нь ч түүнтэй уулзахыг хориглож байв.

Mr. Ashidaa, a musician and composer from the Ordos region, is under detention pending a possible 5 years of imprisonment for his active participation in the protest. Family members have been denied the right to visit him in the local detention center. [Original Text from SMHRIC, Art by Surna Celluloid] https://twitter.com/tsai1633/status/1325419812873330691?s=21

"Эрээн хотын бага сургуулийн захирал асан" хэмээх зураг нь эх хэлнийхээ төлөө амиа өргөсөн захирал эмэгтэйг Өвөр Монголчуудын бэлгэ тэмдгийн хамт дүрсэлжээ.

A portrait of former principal of Erenhot Primary School with conceptions. Эрэнхотын бага сургуулийн захирал асан 二连浩特市小学元校长

Швед дэх Өвөр Монголчууд эх хэлний төлөөх тэмцлийг маш идэвхтэй өрнүүлж олон хүмүүсийг эгнээндээ нэгтгэн Европт тус асуудлыг анхаарал татахуйц үйл явдал болоход хувь нэмрээ оруулсан. Гэвч Өвөр Монголын цагаач иргэдийн хувьд нутаг буцаагдах эрсдэлүүдтэй тулгарч байсан юм. Ийнхүү нутаг буцаагдвал гадны улс, оронд төр, засгийнхаа эсрэг улс төрийн шинж чанартай жагсаалд оролцсон хэргээр ялд унах, эрүү шүүлтэд өртөх гээд олон хүний эрхийн зөрчилд өртөх эрсдэлтэй. Тэдгээрийн нэг нь Өвөр Монгол нөхөртэй 2 хүүхэдтэй залуу Монгол гэр бүл байсан бөгөөд өрхийн тэргүүн Булга нь БНХАУ-д буцаагдаж болзошгүй аюул тулгарснаар мөн л түүнийг хамгаалах олон уриалгууд гарч байсан юм. Булга хүний эрхийн төлөөх тэмцлийнхээ улмаас Хятадын эрх баригчдын зүгээс мөрдлөг хавчлагад өртөн, 10 жилийн өмнө  Өвөр Монголын Өөртөө Засах Орноос Швед рүү дүрвэжээ. Түүнийг Шведэд ирсэн цагаас эхлэн энэ улсын эрх баригчид орогнол олгохоос татгалзан, албадан гаргахыг үүрэг болгосон байна. Түүний гэр бүлийн байдал хүний эрхийн нөхцөл байдлыг тус зургаараа илэрхийлжээ.

The fate of a Mongolian family: Their visa was denied, and two preschool children may grow up in an environment without a father because their father is from South Mongolia...

#stopdeportingbaoligewurina Will #Sweden be responsible if baolige disappears in China?

Эх хэлний тэмцлийн зэрэгцээ Монголчуудын болоод дэлхий нийтийн бухимдлыг төрүүлсэн нэгэн үйл явдал бол яах аргагүй Францын Нант хотын түүхийн музей ӨМӨЗО-ны Хөх хотын музейтэй хамтран Чингис хааны тухай “Тэнгэр газрын хүү- Чингис хаан ба Монголын Эзэнт гүрний үүсэл” нэртэй үзэсгэлэнг  гаргахаар бэлтгэж байсан боловч БНХАУ-ын Засгийн газар “Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан” зэрэг үгсийг огт ашиглахгүй байх, үзэсгэлэнгийн агуулгад заавал Хятадын тал хяналт тавьж, Монголын эзэнт гүрний тухай түүх, газрын зураг, текстийг Бээжингийн өв соёлын алба дахин засварлан, өөрсдийнхөөрөө зохиох болзол тавьснаас тус үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулсан тус үйл явдал байсан бөгөөд тухайн үеийн Францын талын дэмжлэгийг үнэлж зурагт ийнхүү дүрсэлжээ.

The Nantes History Museum in France announced on Monday that it has decided to cancel its longstanding partnership with a Chinese museum after the latter attempted to rewrite Mongolian history and culture in an upcoming collaborative Genghis Khan exhibition.

Залуу уран бүтээлч Мисда өөрийн хөргийг гэр барьж буйгаар дүрсэлжээ.

给玉米画的画像 @Misdaji Girl building a ger(portrait of Misda) by Surna Celluloid,2020

Дэлхийн Монголчуудын Холбоо

Эх сурвалж: Wiki \ Surna Celluloid

https://www.facebook.com/monica.crepin.3

https://www.facebook.com/SouthMglWiki/

https://mobile.twitter.com/tsai1633

http://ubmedee.mn/index.php?view=article&type=item&val=10299

https://news.mn/r/2359895/

Төстэй мэдээ