Бусад, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол, Соёл, уламжлал, Урлаг

Дэлхийн Монголчуудын урлаг: Өвөр Монголын зураач Хайрханы Монгол аж, ахуйн оршин тогтнохуйг илэрхийлсэн бүтээлүүд

Урлагаар дамжуулан нийгмийнхээ асуудлыг илэрхийлэх, аливаа нэг санааг олон нийтэд түгээх нь эртнээс уламжлагдсан тайван замаар тэмцлээ илэрхийлэх, уриалан дуудах зэрэг сонгодог нэгэн нөлөөллийн арга билээ.

Дэлхийн Монгол угсаатны ийнхүү зураг, бүтээлийг цувралаар хүргэн танилцуулъя.

Өвөр Монголд уламжлалт ахуй амьдрал, хэл, соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө олон Монгол угсаатнууд тэмцсээр, дор бүрнээ хичээсээр өнөөг хүртэл уламжлуулан хадгалсаар ирсэн нь бахархууштай ч өдий хүртэл илүү их саад бэрхшээлүүд учирсаар л байна. Үүний тод жишээг бид дэлхий дахинд нөлөөлсөн тэдний тэмцэл бүрээс илүү тодоор мэдэрч туурга нэгт ахан дүүсээ улам ихээр хайрлан хамгаалдаг билээ.

Ингээд Өвөр Монгол дахь бэлчээр нутгийн асуудал, Монголчуудын аж амьдралын оршин тогтнохуйг харуулсан Өвөр Монголын уран бүтээлч Хайрханы хэсэг бүтээлүүдийг хүргэж байна.

Дэлхийн Монголчуудын Холбоо

Зургийн  эх сурвалж: @Mongolialive.org

Төстэй мэдээ