Бусад, Мэдээ, мэдээлэл

Н.Баатар: Дэлхийн Монголчууддаа уриалах нь

МУСГЗ, Чингис Хааны Дэлхийн Академийн жинхэнэ гишүүн Н.Баатар гуай манай Дэлхийн Монголчуудын Холбоон дээр ирж уулзахдаа Дэлхийн Монголчууддаа ихэд сэтгэл санаа чилээж явдаг тухайгаа хуваалцаад нулимс унаган байж дараах уриалгыг Дэлхийн Монголчууддаа дамжуулаад явав.
"Оросын Монголчууд нь Хятадын Монголчуудаа, Хятадын Монголчууд нь Оросын Монголчуудаа өмгөөлье өө! Харин тусгаар Монголчууд бид бүх Монголчуудынхаа түүх, соёлын хэлхээ, холбоо нь байя аа!"
Мөн тэрээр Дэлхийн Монголчуудын эш үзүүлэгч тахилгат 8 дууг зохиосон бөгөөд түүнийгээ клипжүүлж уран бүтээл болгох чин хүсэлтэй тухайгаа бидэнд илэрхийлсэн юм. Тус дуу нь "Монгол нутаг", "Монгол эрх хүн", "Монгол эх", "Монгол хүүхэд", "Монгол гэр мину", "Монгол гал голомт", "Монгол мал", "Монгол банхар" гэх 8 дуу юм.

Төстэй мэдээ