Бусад, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол, Фото

Еншөбү Хөгжил: Өвөр Монголын зүүн орны Манж хурим

Өвөр Монгол дахь Манж-Тунгус бүлэгт гурван үндэстнээс (Манж, Эвэнк, Орчон) нэг нь Манж үндэстэн билээ. Өвөр Монгол дахь Манж хүн ам 452 мянган. Тэд ихэнх соёл уламжлал нь Монголчуудад уусан нийлж,нийтээрээ Монгол хэлтэн болсон.
Манж хурим 01
Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны Манж хурим нь Манж Монголын ураг холбооноос үүсгэсэн юм.
Удаан хугацаанд нь Монголын ард түмэн хоорондоо гэрлэж ураг холбоог байгуулж, Манж Монголын нэгтгэсэн хуримын ёс заншил соёлыг бүрэлдсэн бөгөөд Манжийн ордны соёлоос ялгаатай нь Манжийн ардын соёл хэлбэрээр өнөөг хүртэл 300 гаруй жил уламжлагдан ирсэн юм.
2007 онд “Манж хурим” Өвөр Монголын Биет бус соёлын өвөөс сонгогдсон.
Тус хуримын зургуудыг хүргэж байна.
Эх сурвалж: Еншөбү Хөгжил \Фэйсбүүк хаяг\
2022.04.06

Төстэй мэдээ