Баатарын хамаатан алагдсан. Оршуулгад нь оролцоод буцаж явна. Украинд амь үрэгдэгсдийн цогцсыг Улаан-Үүдэд зөөн авчирч байна. Дайнд явсныг нь ар гэрийнхэн нь ч мэдээгүй...
Буриад найзтайгаа холбоо бариад ийм үгс сонслоо. Зүрх өмрөх шиг л болов. Элстэйд бас хэчнээн ч халимаг хөвүүдийн цогцос ачигдан ирж буй юм билээ?
Их үндэстний захиргаанд байна гэдэг аюул эрсдэл бүхэнд хамгаас түрүүнд золигдохын нэр юм даа. Хаант Оросын ч, Зөвлөлтийн ч бүхий л дайнд буриад, халимагууд (хожим тувачууд) хуу дайчлагдан алтан амиа гарзаддаг мөнөөх л түүх давтагдаж байна. Оросын тал хохирлоо дарж, Украины тал алагдсан оросуудын тоог даваадуулж мэдээлээд, үнэн мөнийг хэн ч баримжаалах боломжгүй байна. Тэр тусмаа дайны тэргүүн шугаманд туугдсан буриад, халимагуудын талаар тусад нь мэдээлэл өгөхгүй тул, ТАСАРЧ БУТАРСАН МОНГОЛ ТООТОН МААНЬ ӨНӨӨДРИЙН ЭНЭ ДАЙНААР Ч МӨН ЦӨӨРСӨӨР Л БАЙГАА НЬ ГАШУУН ҮНЭН...
--
Зураг дээр: Украины талд олзлогдсон Сергей Очировын ээж Ирина Очирова дайныг эсэргүүцэн ганцаар "жагсаж" буй нь.
Эх сурвалж: Гүн Г.Аюурзана \пэйж хуудас\
2022.03.05