2022 оны 3-р сарын 30
Эрхэм хүндэт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа
Монгол Улсын Ерөнхий сайд
Монгол Улсын Засгийн газар
Монгол улс, Улаанбаатар хот,
Эрхэм Ерөнхий сайдаа,
Миний бие Америкийн Монголчуудын соёлын холбооны нэрийн өмнөөс Чулуундоржийн Мөнхбаярын эсрэг саяхан болсон шүүх хуралтай холбоотойгоор танд энэхүү захидлыг бичиж байна.
Америкийн Монголчуудын соёлын холбоо нь АНУ дахь Монгол соёлыг хадгалан, хамгаалах зорилго бүхий байгууллага юм. Мөн Монгол хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой ажилладаг.
Бидний зорилго, алсын хараатай Ч. Мөнхбаярын Монгол угсаатны хүний эрхийн төлөөх тууштай үйлс нь нягт уялддаг тул энэ хүрээнд танилцаж байсан. Би Ч. Мөнхбаяртай танилцаад 5 жил болж байгаа бөгөөд түүнийг дотны найзаа гэж боддог. Түүнийг Монгол улс, монгол соёлоо хайрлан хүндэтгэх үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг бид мэднэ.
Дэлхий даяарх монгол угсаатны хүний эрхийг хамгаалах чиглэлээр Монголдоо төдийгүй гадаадад олон үйл ажиллагаа явуулж байсныг нь батална. Энэ нь хүлээн зөвшөөрөгдөж дэмжигдэх ёстой үйлдэл мөн билээ. Мөнхбаяр гуайг Монгол Улсын төрийн эсрэг битгий хэл өөр аливаа гэмт хэрэг үйлдэхгүй гэдгийг нь мэдэж байгаа тул түүнийг гүнээ дэмждэгээ илэрхийлж байна.
Монгол Улсын Засгийн газарт шахалт үзүүлж буй гадаадын засгийн газраас ирж буй аливаа дарамт шахалтыг эсэргүүцэн Монголын тусгаар тогтнолыг хамгаалан дуугарсан Мөнхбаяр шиг хүмүүсийн хэргийг бодитойгоор авч үзэхийг та бүхнээс хүсэж байна. Мөнхбаярт нааштай хандаж, Монгол хүний эрх чөлөө тусгаар тогтнолыг бүх нийтэд сурталчлах үйлсэд нь дэмжлэг үзүүлж, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангана уу. Түүнийг нэн даруй суллахыг дэмжээсэй гэж уриалж байна.
Хүндэтгэсэн,
Санж Алтан
Удирдах зөвлөлийн гишүүд
Санж Алтан
Цагаан Баатар
Цэнгэлтү Боржигэд
Чимод Энхэ
Тони Эттингер
Палги Грамчо
Лоуис гудамж 50. Нью Брансвик, Нью Жерси 08908 (732) 297-1140 (Утас & факс)