Мэдээ, мэдээлэл, Нийгмийн, Олон улсын

Дэлхийн Монголчууд АНУ: "Чингис хааны дурсгалын сан"-аас Ч.Мөнхбаярыг дэмжиж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд хандан захидал хүргүүллээ.

2022 оны 3 сарын 30

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа,

Монгол Улсын Засгийн газарт,

Улаанбаатар хот,

 

Эрхэм Ерөнхий сайд аа,

Чулуундоржийн Мөнхбаярыг дэмжиж, Чингис хааны дурсгалын сангийн нэрийн өмнөөс танд захидал илгээж байна. Чингис хааны дурсгалын сан нь АНУ-д Чингис хааны дурсгалыг хамгаалах, сурталчлах зорилготой ашгийн бус байгууллага юм. Миний бие Чингис хааны дурсгалын сангийн гүйцэтгэх захирлын хувьд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингис хааны тахилга”-ын үйл ажиллагаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон монголчуудтай уулзаж, хамтран ажилладаг.

Ноён Мөнхбаяртай Япон, Америкт хэд хэдэн удаа уулзаж сайн нөхөд болсон. Ч. Мөнхбаяр нь Монголчуудын ​​эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай зүтгэдэг нэгэн гэдгээрээ дэлхийн монголчуудад танигдсан олон улсад нэр хүндтэй нэгэн юм. Түүний тууштай тэмцэл, Монголчуудын төлөөх зүтгэлийг чин үнэн болохыг бид бүгдээрээ мэднэ.

Монгол Улсын Засгийн газар түүнд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө үзэл бодлоо дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх бүхий л боломжийг олгох үүрэгтэй гэж үзэж байна.

Ч. Мөнхбаярт холбогдох хэргийн шүүх хурал нь Хятадын засгийн газар, эсвэл Хятадын засгийн газартай нягт холбоотой байгууллагуудын дарамт шахалтаас үүдэлтэй гэсэн хардлага бий. Монгол улсын засгийн газар ийм шахалтад бөхөлзөх нь Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ умартаж, үндэсний эрх чөлөөг үгүйсгэх эрсдэлтэй гэж би үзэж байна.

Ийм учраас эрхэм Ерөнхий сайд танаас Ч. Мөнхбаярыг энэ хилс хэргээс чөлөөлж, бүх эрх чөлөөг нь нэн даруй сэргээхийн төлөө чадах бүхнээ хийхийг уриалж байна.

 

Хүндэтгэсэн,

Чулуу Үжиэдийн

Гүйцэтгэх захирал

Америкийн Монголчуудын Соёлын Холбооны дэмжлэгтэйгээр.

Лоуис гудамж 50, Нью Брансвик, Нью Жерси 08908

Утас: 1-732-297-1140 И-мэйл: MACA@MACA-USA.0rg

Төстэй мэдээ