Өвөр Монголд үй олон хятадыг нүүлгэн ирүүлэх, Өвөр Монгол дахи хятад, монгол хүний тооны харьцааг урьдал болгож хамаг асуудлыг шийдвэрлэж байна гэсэн ХКН-ын шийдвэрийг эсэргүүцэж, 1981 онд бүх өвөр монгол оюутны бослого гарсан байдаг.
Тэд хичээл хаяж, жагсаал цуглаан, ухуулга хийж, Бээжинд төлөөлөгч илгээн тэмцэж байв. Аав ээж нь Соёлын хувьсгалд хэлмэгдэн зовсон ч, тэд зориг мохоогүй. ХКН тушаал шийдвэрээ буцааж, бууж өгсөн нь хосгүй тохиолдол байв. Хятад улсад их нөлөө үзүүлжээ.
ХКН тушаалаа больсон ч, бодлогоо хэрэгжүүлсээр байсан тул өвөр монголчууд эсэргүүцлийн хөдөлгөөнийг 80-аад онд гаргасаар байв. 1981 оны болон дараахи өвөр монгол оюутан залуусын хөдөлгөөнийг Тяньаньмэний хувьсгал гарахад нөлөөлсөн гэж зарим судлаач үздэг. Тяньаньмэний хувьсгалд тэмцлийн туршлагатай өвөр монголчууд оролцсон.
Ч.Мөнхбаяр
2017.09.02