Мэдээ, мэдээлэл, Нийтлэл, Өвөр Монгол, Түүхэн, Цаг үеийн

Ч.МӨНХБАЯР: ӨВӨР МОНГОЛЧУУДААР ДЭЛХИЙ БАХАРХАЖ БАЙНА.

ӨВӨР МОНГОЛЧУУДААР ДЭЛХИЙ БАХАРХАЖ БАЙНА. 1,5 тэрбум хүн амтай гүрнийг сөрж зогслоо. Ар монголчуудын дэмжлэгээр ч бахархаж байна. Шог зураач Ребел Пеппер өвөр монголчуудын тэмцлийг харуулсан зураг зурсан нь үнэний хувьтай. 2017 онд Шинжаанд, 2018 онд Төвөдөд үндэсний цөөнхийн хүүхдүүдийг хятадаар хичээллүүлэх болсон юм. Тэгэхэд Шинжаанд болон Төвөдөд одоогийн Өвөр Монгол дахи шиг эсэргүүцэл тэмцэл өрнөөгүй, дэлхийн олон нийт мэдээгүй юм. Харин өвөр монголчууд бараг 100% эсэргүүцэж Хятадын төрийг шоконд оруулсан. Тэр чинээгээр нь тэднийг маш ихээр харгислаж байгаа.

Дэлхийн монголчууд бид 10 саяулаа байх уу, 3 саяулаа байх уу гэдгийг бид өнөөдөр шийднэ. Бид сайн эсэргүүцвэл дэлхий Хятадыг шахаанд оруулж, хятадчилах бодлогоос татгалзуулна. Энэ жилдээ больсон мэт ойлгуулчихаад, олзолсон хүүхдүүдийг өргөст торны цаана хүчээр хятадчилж байгаа тухай мэдээ ирж байна. Хэрэв больсон бол өвөр монголчууд тэгж эсэргүүцэхгүй, Хятад тэгж харгислахгүй, хүүхдүүдийг вакуумжуулахгүй билээ. 10-р сарын 1 – бүх дэлхий Хятадын коммунист намыг эсэргүүцэх өдөр. Энэ өдөртөө идэвхтэй эсэргүүцэж, өвөр монголчуудаа өмгөөлцгөөе!

Ч.Мөнхбаяр

2020.09.19

Төстэй мэдээ