Хятад улс энэ өвөл өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай. Гурван хавцлын далангийн орчмын үерээс болж, маш их хүн гамшигт нэрвэгдэн хоосорсон. Тэгвэл далайн хар шуурганаас болж ургац алдсан. Хүнсний ихээхэн хэмжээгээ импортоор хангадаг байв. АНУ зэрэг гол хүнс нийлүүлэгч оронтой муудаад, тэр импорт байхгүй болсон. “Гурван хүн хоёр хүний хоол идье” гэх зэрэг уриа дэвшүүлж, багш нар сурагчдын үлдээсэн шавхрууг нийлүүлж иддэг болсон гэж сурталчлах зэргээр янз бүрийн л юм болж байгаа.
Өвөр Монголд монгол сургуулийг хятадчилна гэж улайрдаг нь учиртай. Төрийн бодлогыг эсэргүүцлээ гэж Өвөр монголчуудыг харгислаж байна. Хуулийн хамгаалалтгүй болгосон. Ингээд гамшигт нэрвэгдсэн сая сая хүнээ Өвөр Монголд урин дуудах юм. Тэд уулгалан орж ирж, өвөр монголчуудын эсрэг дээрэм тонуул хийнэ.
Шинжаанд ийм ажиллагаа явагдсан билээ. Үнэгүй байр сууц, эд хогшил, бүх юм Шинжаанд байна, ирээд авцгаа гэж гамшигт нэрвэгдсэн хятадуудыг урин дуудаж, тэд хуулийн хамгаалалтгүй уйгур зэрэг цөөнхийг талж дээрэмдсэн. Уйгурууд эсэргүүцвэл цэргийн хүчээр дарж байсан.
Өвөр монголчууд үлгэр жишээ үндэсний цөөнхи гэж сурталчлагддаг байв. Үлгэр жишээ байсны шанд нь үндэстнийх нь хувьд цаазлах ял өглөө. Учир нь колонийн ухаан, коммунизмын ухаанд бага үндэстэнд эзлэх орон зай байхгүй. Бага үндэстэн бол колонийн ухаанд харш, коммунист ухаанд харш.
Ар монголчууд ч Хятадын хувьд үлгэр жишээ байсан. Бүгдийн үг үйлдэл дандаа л Хятадад ашигтайгаар эргэчихдэг байлаа. Сүүлийн үед жаахан өөрчлөгдөж байна. Жаахан шүү. Ихэнх нь бахь байдгаараа Хятадын боол мэт л сэтгэлгээтэй. Үүнийхээ төлөө мөн адил бүгд цааз авч байгаа. Цаашид орших аргагүй шахам болсон. Бүх юм алдагдаагүй дээр бүхнийг өөрчлөх хэрэгтэй дээ.
Ч.Мөнхбаяр
2020.09.06