Хэл ус, ойлголцох байдал зэргээс болж, өвөр монголчуудтай холбоотой асуудалд өвөр монгол, хятадуудтай холбоотой асуудалд хятад цагдаа нарыг илүүтэй оролцуулдаг бичигдээгүй хууль байв. Гэтэл монгол цагдаа нар үндэс нэгтнүүдийнхээ эсэргүүцлийг дарах байтугай, өөрсдөө нэгдэж, өргөх бичиг үйлдэж, хурууны хээгээ дарцгаасан юм. Шинжаан, Түвдэд эсэргүүцэл уугуулуудын зарим хэсгийг хамарч байсан бол, Өвөр Монголд бүр монгол албан тушаалтнууд, намын ажилтнууд, хэвлэл мэдээлэл, цагдаа цэргийг хамран, бараг бүх монгол хүн толгой дараалан нэгдсэн нь Хятадын төрийг алмайруулав. Өвөр Монголд түр ажиллаж байсан хятад ахмад настнууд буруу бодлогоо зогсоо гэж Ши Жинпинд ил захидал илгээв.
Ч.Мөнхбаяр
2020.09.07