Хүүхдээ хятадаар сургахгүй гэж дотуур байрнаас авах, хичээлд явуулахгүй байх буюу бүх нийтийн хичээл хаялт, жагсаал цуглаан, бусад тэмцлийг идэвхтэй өрнүүлсэн монголчуудыг Хятадад хоморголон баривчилж байна. Үүнээс болж, тэмцсэн иргэд нуугдаж байна.
129 иргэнийг аюултай дайсан гэж Хятадын цагдаа 1000 юань амлан, эрэн сурвалжилж байна. Баривчлагдсан болон, эрэн сурвалжлагдсан эцэг эхчүүдийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй. Тэд зөвхөн хүүхдээ хятад болгохгүйг, эх хэлээрээ сургахыг л хүссэн. Харин Хятадын төр өөрийн Үндсэн хууль, бусад хуулиа шалны алчуур болгон гутлаа арчиж доромжлон гутааж, монгол үндэстнийг уусган сөнөөх, II Шинжаан болгон харгислахыг эрүүл бусаар мөрөөдөн улайрч халуурч байна. Мөхөх нүхээ ухаж, булшны чулуугаа балбан урлаж байна.
Ч.Мөнхбаяр
2020.09.03