Монголчууд төр нь 30 000 хонины зардлыг нөөц хөрөнгөнөөс шийдээд байхад ард иргэд нь дээрээс нь нэмж төдий дайны хонь хандивлаж, мөнгө нэмэрлэж, хэдэн өдөр Хятадад сэтгэлээ илэрхийлсэн. Тэгвэл хөөрхий өвөр ахан дүүс минь өөрсдөд нь өгсөнтэй ижил санаж, маш их талархаж ирсэн бөгөөд бүр дуу зохиожээ. Харин Хятадын тэргүүн нь дуслын төдий ч гэх шиг. Төр нь своп хэлцлээр чангалсаар байгаа. Цөөнгүй иргэн нь “Монгол байраа мэдлээ, хэрээ мэдлээ, хэн болохоо мэдлээ”, “Тусгаар тогтнолоо хандивлав, дараагийн удаа тусгаар тогтнолоороо алба барихаа мартав”, “Нэг улс болохоо ухаарав, одоо л ухаан оров”, “Бид өвчинд нэрвэгдсэнээс биш, өлсгөлөнд ороо юу” гэхчилэн хорон үгээр утацгаасан. Зурагт: “Улаанбаатарын хайр”дууг бүтээгчид.
Ч.Мөнхбаяр
2020.03.05