Дэ ван Өвөр Монгол улсын далбааг мандуулж байна. Өвөр Монгол ДИУ-ын харьяанд орох, адилхан Манж Чинд дарлагдаж байсан нэгэн үндэстэн Хятадын дарлалд орохыг хэзээ ч зөвшөөрөөгүй. Өвөр Монголд хятадын зэвсэгт бүлэглэлүүд хааяа орж ирж, хоорондоо тэмцэлдэхээс бус, ДИУ-ын сул төв ЗГ энд хяналтаа бүрэн тогтоож чадахгүй байлаа. Гэтэл 1933 онд Японы ивээлийн дор ДИУ-аас бүрэн тусгаарласан.
Япончууд Өвөр Монголд монголчлох буюу хятад шилжин суурьшигчдыг хавчих хөөх бодлогыг хэрэгжүүлж байлаа. Статус-кво нь БНМАУ-тай төстэй байсан тул Өвөр Монголын удирдагчид БНМАУ-д нэгдэх, хамтаар дэлхийд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх нь боломжтой гэж үзэж байв. Тийм ч байсан. Сталин ч тэгж үзэж байсан. Даанч тэр Мао-д молигодуулсан. Ингээд Ар Өврийг нэгтгэх төлөвлөгөө орхигдсон.
Ч.Мөнхбаяр
2019.07.30