Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Ч.Мөнхбаяр: Хөлөнбуйрт 2017 онд бэлчээр нутгаа хамгаалсан залууг хятадууд хоёр дахин машинаар дайрсан ноцтой хэрэг гарсан.

Манай иргэд Улаанбаатарт, Өвөр монголчууд Японд эсэргүүцэн жагсаж байсан.

Гэтэл манай сайтуудад "Үндэслэлгүй худал мэдээлэл манайд цацагдаж байна. Тэнд монгол хүнийг дайраагүй. Хятадууд бэлчээр нутгаа булаалдсан тул бидэнд хамаагүй. Хятадын иргэн Ма, Ву Хятадын иргэн Хэ-гийн эрүүл мэндийг хохироожээ. Монгол хүн оролцоогүй, засаг захиргааны хуваарийн зөрчилтэй холбоотой тул манай иргэд санаа тавьж, бухимдаад байх хэрэггүй" гэж нийтэлж байсан юм байна.

Тэр сайтууд хятадуудад дургүйцэх явдал гарах вий гэж их санаа зовжээ. Барга малчин Хөгжилтийг Хятадын иргэн учир, мөн Хэ гэж нэрийг нь хятадаар бичсэн тул, монгол хүн биш, хятад гэжээ. Монгол хятадаа ялгадаггүй ойлгодоггүй тэр сайтууд чухам юу хийж бүтээж байгаа нь тэр юм бол доо?

Ч.Мөнхбаяр

2019.06.02

Төстэй мэдээ