Бусад, Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол, Соёл, уламжлал, Фото

Цахарын уламжлалт хувцас загварын тэмцээн-2015

Өвөр Монголын Хөвөөт Шар хошуу нь 2015 онд анх удаа “Цахар цом, Цахрын уламжлалт хувцас загварын тэмцээн" зохион байгуулж байж ээ. Тус тэмцээний зургуудаас хүргэж байна.

Уг тэмцээнд тус хошууны дотоод гадаадын Цахрын уламжлалт хувцас засал, уламжлалт хувцас засал зурах төлөвлөх, дизайн хийж, урлаж оёх 13 үйлдвэр, компани болон дэлгүүр оролцсон байна.

Ширүүн өрсөлдсөний эцэст, Хөвөөт шар хошууны Хонгор Уул монгол хувцас заслын ХК тэргүүн байранд шалгарчээ. Мөн Цахрын үндэстний уламжлалт хувцас заслын охи сод зүйлсийг уламжлан хөгжүүлэх зорилгоор тус удаагийн тэмцээнд 2 шилдэг шагнал болон 5 зоригжуулах шагнал хэмээх хэдэн төрөлд ангилж өрсөлдүүлж байжээ.

Найруулагч: Т.Буянхишиг

Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Төстэй мэдээ