Монгол судлал, Мэдээ, мэдээлэл, Олон улсын

МОНГОЛ СУДЛАЛЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТУУДАА ТОДОРХОЙЛОВ

Монгол судлалыг идэвхтэй хѳгжүүлэхтэй холбоотойгоор Элчин сайд Ө.Батбаяр энэ өдөр Америкийн Монгол Судлалын Төвийн гүйцэтгэх захирал М.Болорцэцэг болон Монгол Соёлын Тѳвийг үүсгэн байгуулагч, Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ нартай цахим уулзалтыг амжилттай хийж, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойлов.
Энэ хүрээнд АНУ дахь Монгол судлалыг хэрхэн цаашид хөгжүүлэх, тухайлбал жил болгон зохион байгуулдаг Монгол Судлалын бага хурлыг нэгдсэн бодлогын хүрээнд 2022 оны эхний хагаст зохион байгуулах, Хойд Америк дахь Монгол Судлалын Номын Сангийн Консерциум буюу АНУ дахь музей болон их сургуулиудын сан хѳмрѳгт байгаа Монгол судлалын өвийг бүртгэлжүүлсэн нэгдсэн системийг бий болгох, Хойд Америк дахь Монголын соёлын өвийн нэвтэрхий толь бичгийг боловсруулж гаргах зэрэг тодорхой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд дараагийн удаагийн цахим хурлыг улам өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр тохиролцов.

#MongolDiplomacy #MongolianStudies #ACMS #MCC #LOC

Эх сурвалж: Мягмар Саруул-Эрдэнэ

2020.12.23