Буриад, Бусад, Мэдээ, мэдээлэл, Фото

БУРИАД УЛСЫН УЛААН-ҮД ХОТОД БУРИАД ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ

Монгол хэл, соёл, түүхийн өвөө хадгалан хамгаалсаар буй бидний ахан дүү Монгол угсаатны үндэстэн улсынхан маань хэл соёлоо хадгалан үлдэхэд хүчин чармайлт гаргасаар байдаг нь бахархууштай билээ. 2021 оны 10 сарын 31 ны өдөр 16 дахь жилдээ Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод Буриад хэлний өдөрлөг болжээ. Бүгд найрамдах улсын нийслэл, дүүргүүдэд хэлийг сурталчлах янз бүрийн арга хэмжээнүүд зохиогджээ. Энэхүү үйл ажиллагаа нь жил бүр зохион байгуулагдахдаа үндэсний уламжлал хэв маягийг илүү онцолсон урлаг, соёл, уламжлал, зан заншлыг харуулсан баялаг үйл ажиллагаа болдог байна.

Мөн тус өдрөөр Янжимаа аавын хамт оролцож, Бадам, Чагдар 2 төслөөрөө Буриад улсын Соёлын яамнаас шагнуулав. Бүтээлч гэр бүлдээ уран бүтээлийн улам их амжилтыг хүсэн ерөөе!!!

Ингээд тус өдөрлөгийн зургуудаас хүргэж байна.

Эх сурвалж: Фэйсбүүк хуудас

Төстэй мэдээ