Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

Ши Жиньпин Өвөр Монголд хятад хэл, соёлыг түгээхийг даалгажээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Баасан гаригт эхэлсэн билээ. Энэхүү хурлаар Хятадын Коммунист намын гишүүд, удирдлагууд 14-р таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах юм. Чуулганы үеэр Хятадын дарга Ши Жиньпин Өвөр Монголын дунд сургуулиудад мандарин хэлийг түгээх, угсаатан хоорондын зөрчилдөөнийг зохицуулж, үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхийг тус бүсийн удирдлагуудад даалгасан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн Өвөр Монголын бүх залуус Коммунист намын бодлого болон түүний өвийн талаар бүрэн ойлголттой болсон байх ёстойг онцолсон байна. Түүний хэлснээр, намын албан тушаалтнууд Хятадын соёлын танин мэдэхүйн боловсролыг гүнзгийрүүлэх, ялангуяа залуучуудад намынхаа угсаатны бодлогын талаар цогц ойлголт өгөх, үндэстэн, түүх, шашин шүтлэгийн талаар зөв ойлголтыг бий болгох хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэжээ.

2021-03-10

Эх сурвалж: SCMP

Төстэй мэдээ