Дэлхийгээр тархан суурьшсан монгол туургатнууд минь монголчуудын эв нэгдэл, эрх чөлөө, хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн төлөө Дэлхийн Монголчуудын Холбоонд нэгдээрэй.

ХУВЬ ХҮНЭЭР ЭЛСЭХ
Дэлхийн Монголчуудын Холбоо нь Дэлхий дээрх Монгол үндэстний нийтлэг эрх ашгийг дээдлэх, эрх, эрх чөлөөт байдлыг хамгаалах, тэдний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Монгол бахархал, түүх соёл, хэл бичгийн өвийг үр хойчид өвлүүлэх зорилго бүхий байгууллага юм. Та гишүүнээр элссэнээр манай үйл ажиллагаанд оролцох, мэдээ, мэдээлэл авах, өөрийн санал зөвлөмжийг хүргэх боломжтой юм.

БАЙГУУЛЛАГААР ЭЛСЭХ

ДАДЛАГА ХИЙХ
Хэрэв та Дэлхийн Монголчуудын Холбоонд дадлага хийх хүсэлтэй бол энэхүү бүртгэлийг бөглөөд өөрийн CV, тодорхойлох захидал, дадлагын удирдамж зэргийг info@wmc.mn хаягаар илгээгээрэй. Дадлага хийх хүсэлт илэрхийлж буй танд баярлалаа! Бид тантай хүсэлтийн дагуу эргэн холбогдох болно баярлалаа.

САЙН ДУРЫН АЖИЛТНААР БҮРТГҮҮЛЭХ
Дэлхийн Монголчуудын Холбоонд сайн дураар ажиллаж бидний үйл ажиллагаанд туслах хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Та дараах мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээнэ үү!

САЛБАР БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ
Дэлхий дахины монгол үндэстний харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд бид аливаа газар, нутагт салбар байгуулан ажиллах хувь хүмүүс болон байгууллагуудтай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Дэлхийн Монголчуудын Холбооны салбарыг орон нутагт болон гадаад улс, орон, хот сууринд байгуулах боломжтой бөгөөд энэхүү бүртгэлийн дагуу бид тантай холбогдож бусад мэдээллийг өгөх юм.