ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Дэлхийн Монголчуудын Холбоо нь Дэлхий даяар тархан суурьшсан Монгол үндэстэн, угсаатан хүмүүсийн нэгдэл, санаачилгын дагуу Дэлхий даяарх Монгол үндэстний эв, нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, Монгол бахархал, хэл бичгийн өвийг хойч үед өвлүүлэх, дэлхий даяарх Монгол үндэстний эрх, эрх чөлөөг хамгаалах, Монгол үндэстний эрх зүйн орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар 2021.03.31 ны өдөр албан ёсоор байгуулагдсан Дэлхий даяарх Монгол үндэстний төлөөлөл бүхий олон улсын шинжтэй Холбоо юм.
ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- Монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны болон эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
- Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, Монголчуудын түүх, өв соёл, бахархалд харш бодлого, үйлдэл, үйл ажиллагаатай үл эвлэрэх;
- Монгол хүн, Монгол үндэстний зөрчигдсөн эрх, хохирсон эрх ашгийг улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад төлөөлөх, хууль хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах;
- Монгол хүн, Монгол үндэстэн, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болон тулгамдаж байгаа асуудлыг судлах, таниулах, ойлгуулахад чиглэсэн нөлөөллийн болон лобби үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Монгол үндэстэн, дэлхийн монголчууд, тэдний хамтын ажиллагааны боломж, сорилтын асуудлаар нээлттэй, сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Дэлхийн монголчуудын талаарх Монгол улсын явуулж байгаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох, идэвхжүүлэхэд хамтран ажиллах;
- Монгол хүүхэд, хүн бүрийн Монгол хэл бичиг, соёл уламжлал, Монголын түүх бахархлаа сурч мэдэх, өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлэх;
- Дэлхийн монголчуудын ахан дүүсэг байдал, садан төрөл, ургийн хэлхээ холбоо, Монгол үндэстний дархлаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн сайн санаачилга бүрийг дэмжих;
- Монгол хүүхэд, оюутан, залуусын сурч боловсрох боломжийг улам нэмэгдүүлэх, тэр тусмаа Монгол улс болон бусад найрамдалт улс гүрэнд суралцах, ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тэтгэлэг, дэмжлэгийг бүрдүүлж хэрэгжүүлэх;
- Монгол судлалыг онцгойлон дэмжиж, Монголчуудын түүх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлан таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
- Монгол үндэстний түүх бахархал, уламжлал соёл, эв нэгдлийн билэгдэл болсон уламжлалт зан үйлийг дэмжих, дэлхийн монголчуудын Наадам зохиох болон урлаг, спорт, соёл, хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийг санаачлах, санаачлагчидтай хамтарч ажиллах;
- Монгол хүний Монгол улсад ирэх, зорчих, амьдрахад чиглэсэн боломж нөхцөлийг сайжруулах, дэлхийн монголчуудын соёл уламжлал, сургалт бизнесийн төв, хотхон байгуулах, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх;
- Дэлхийн монголчуудын түүх, амьдрал, тулгамдаж байгаа асуудал, Монгол хүн, үндэстний талаарх бодит судалгаа, Монгол Монголоо дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
- Үндэсний болон олон улсын арга механизмыг идэвхтэй ашиглан монголчуудын түүхийн үнэн бодит байдлыг таниулж мэдүүлэх, Монгол хэл бичгийн идэвхтэй, нэгдмэл, нийтлэг хэрэглээг дэмжих;
- Монгол үндэстний түүхэн болон байгаль, соёлын бахархалт шүтээн тэдгээрийн агуулга, ач холбогдлыг сурталчлах, үзэж харах, аялан жуулчлах боломжийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодит санаачилгуудыг хэрэгжүүлэх;
- Монгол хүн, Монгол үндэстний эрхийн төлөөх тэмцэгчдийг алдаршуулах, амь үрэгдсэн баатруудаа дурсах, хүндэтгэл үзүүлэх, мөн Монгол хүн, Монгол үндэстний эсрэг үйлдэл, түрэмгийллийг илчлэх тус тусын өдрүүдийг бий болгож тодорхой үйл ажиллагаа явуулдаг байх;